Хагас цагийн дотор 180 мянган евро олжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хагас цагийн дотор 180 мянган евро олжээ

Хорвоод хүн болж төрсөн хүмүүс ядуу тэнүүлч байна уу, хаан язгууртан байна уу гэдгээс хамаарахгүй  байгалиас заяасан төрөлхийн авьяас чадвар, хөдөлмөрөөр тодрон гардаг ажээ. Английн 7 настай бяцхан хүү 27-хон минутын хугацаанд өөрийн зурсан 33 зургаа 180 000 еврогоор борлуулсан дуулиант мэдээ гарчээ. Бяцхан уран бүтээлчийн бүтээлийг орчин үед алдаршсан импрессионист урлагийн төлөөлөл болсон  Клауде Монетийн зургаас дутахгүй хэмээн үнэлж байгаа аж.

Нялх бяцхан уран бүтээлч Киерон Уилиамсон өөрийн бүтээлээрээ алс холын АНУ-ын болон Өмнөд Африкийн  уран зураг цуглуулагчдын анхаарлыг татаж, уран бүтээлийнхээ үзэсгэлэнг Нэгдсэн Вант улсын Норфолк нутгийн нэгэн бяцхан тосгонд дэлгэн үзүүлжээ. Түүний бүтээлийг худалдан авахыг баталгаажуулахыг хүссэн чинээлэг хүмүүс нэг өдрийн өмнө үзэсгэлэнгийн байрны гадаа дугаарлаж, хоносон хосгүй ховорхон тохиолдол гарчээ.

Уильямсон хүү өөрийнхөө бүтээлийг Монетийн бүтээлтэй адилтган магтаж байгаад дургүй байгаа боловч хичээл сургуульдаа явдаг, хөл бөмбөг сонирхдог эгэл жирийн амьдралтай нэгэн хүүхэд ажээ. Тэр өөрийнхөө бишрэн сонирхдог уран бүтээлчдийг Эдвард Сеаго, Уилльям Турнер хэмээн үздэг аж.

Түүний авьяас билэг хаанаас ундран гарсан бол? Хүүхдийн ээж Киерон Мишел хорвоод хосгүй түүний авьяас чадвар чухам хаанаас гарсныг огт төсөөлөхгүй байгаа бөгөөд тэр саарал өнгийн 25 хэв дэвсгэрийг мэдэрч чаддаг ба насанд хүрсэн уран бүтээлчид зөвхөн 12 өнгийг мэдэрдэг юм байна.

Хүүгийн ээж Мишель хатагтай хэвлэл мэдээллийнхэнд хандан түүний нөхөр болон хатагтай өөрөө  уран зургийн бүтээл цуглуулдаг төдийхөн хүмүүс гэж мэдэгдсэн бөгөөд олон хүн уран бүтээлийн жинхэнэ эзэд гэж хардах сэтгэл төрж байгаа боловч өөрийнхөө хүү шиг бийр будгийн авьяасгүй хүмүүс гэдгээ батлан ярьсан аж.

Хүүгийн олсон их орлогыг хэрхэн зарцуулах бол гэсэн асуултад Cornwall –д амралтын тайван байр худалдан авч, хүүгийнхээ уран бүтээлээ үргэлжлүүлэх ажлын байр байгуулна гэж ярьжээ.

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж