Нэг сарын хугацаанд 1.4 сая иргэн QR код уншуулжээ | News.MN

Нэг сарын хугацаанд 1.4 сая иргэн QR код уншуулжээ

Нэг сарын хугацаанд 1.4 сая иргэн QR код уншуулжээ

Нэг сарын хугацаанд 1.4 сая иргэн QR код уншуулжээ

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс 136 мянга гаруй нь өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Тодруулбал, нэг сарын хугацаанд нийслэлийн нэг сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулж, үйлчилгээ авчээ.

Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол ч байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж буйн илрэл юм байна.

Мөн байгууллагууд QR кодоо үүсгэж, үүдэн дээрээ байршуулсан ч иргэд түүнийг уншуулахгүй байх, аж ахуй нэгж, албан байгууллагууд үйлчлүүлэгчид болон байгууллага руу нэвтэрч буй иргэдийн QR кодыг зайлшгүй уншуулахад шаардлага тавьж ажилладаггүй зөрчлүүд ч гарсаар буй ажээ.

Уг мэдээллийн систем нь цар тахлын дэгдэлтийн үед олон улсын жишгийн дагуу халдвар тээгчийн зорчсон, үйлчлүүлсэн байршлыг тогтоох, шууд болон дам хавьтлуудыг тогтоох эрсдэл үүсвэл цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах ач холбогдолтой юм. Тиймээс нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлж, иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: НЗДТГ      

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-16 66.181.161.71

Яаж уншуулахыг бичээч ээ. Шүүмжилж байхаар

Avatar

Зочин 2021-01-16 185.220.100.241

))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж