Пост Малоне эмнэлгийн ажилчдад 10 мянган углааш хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Пост Малоне эмнэлгийн ажилчдад 10 мянган углааш хандивлажээ

Пост Малоне эмнэлгийн ажилчдад 10 мянган углааш хандивлажээ

Пост Малонег орчин үеийн хөгжмийн ертөнцийн авьяаслаг, мэдрэмжтэй уран бүтээлч гэдгээр нь хүмүүс маш сайн таньдаг билээ. Тэгвэл тэрбээр эмнэлэг, эрүүл мэндийн ажилчдад 10 мянган хос “Крокс” брендийн углааш хандивлажээ.

Пост Малоне Крокс брендтэй хамтран ажилладаг гэдгийг шүтэн бишрэгчид нь андахгүй биз. Түүний зураг авалтанд  орохдоо клипенд тоглохдоо, гадуур гарахдаа өмссөн углаашнууд маш хурдтай зарагдаж дуусдаг талаар брендийнхэн өмнө нь ярьж байсан удаатай. Харин хамгийн сүүлд тэрбээр 10 мянган углааш худалдан авч, тэднийгээ эмнэлгийн ажилчдад хандивласан нь цахим орчинд олны анхаарлыг татжээ.

Цар тахал дэлхийд, ялангуяа АНУ-д эрчимтэй тархаж, олон хүнийг эрүүл мэндийг хохироож буй энэ үед Пост Малоне хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хүчээ нэгтгэн олон сайн үйлс хийж буй. Тэрбээр Musicians on Call байгууллагатай хамтран өвчтөнүүдэд зориулан тоглолт хийж байсан юм. Харин энэ удаад ажилчдад урам хайрлахаар шийдсэн нь энэ аж.

Пост Малонегийн хандив улс даяар 70 эмнэлэгт хүрч, 10 мянган ажилтны тав тухыг хангахад нэмэр болжээ. Түүний цаг үеэ олсон, мэдрэмжтэй хандив бусад уран бүтээлчдийн ч анхаарлыг татаж, цаашдын олон сайн үйлсийг дагуулах бололтой.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж