Цар тахалтай тэмцэх хууль зөрчсөн А.Сүхбатын машиныг хураах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Цар тахалтай тэмцэх хууль зөрчсөн А.Сүхбатын машиныг хураах санал гаргав

Цар тахалтай тэмцэх хууль зөрчсөн А.Сүхбатын машиныг хураах санал гаргав

Эрх баригч намынхны паян ч дуусахгүй нь бололтой. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд карго нислэгээр ирсэнээ нууцалсан хэл ам намжаагүй байтал УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат цар тахлын хууль зөрчин, Дорнод аймаг руу нэвтрээд тусгаарлагдсан дуулиан залгав.

Дорнод аймгийн Шуурхай шатбын зүгээс дархан аварга А.Сүхбатыг шинжилгээний бичиггүй, зөвшөөрөлгүй орж ирсэн тул Халх гол суманд тусгаарласан” гэдэг мэдээллийг өгөөд буй.

Дэлхий дахинд өнгөрсөн онд цар тахал дэгдсэний дараа Монгол Улс хилээ хааж, Цар тахалтай тэмцэх хуулийг баталсан. Уг хуулийг баталсан хүний нэг нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбат. Гэвч тэрбээр баталсан хуулиа зөрчин, Covid-19 халдварын голомтын бүс болоод буй Улаанбаатар хотоос гарч, халдваргүй нутагт нэвтэрсэн нь монголчуудын шүүмжлэлийн бай болоод байна.

Арга ч үгүй юм. Зарим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр түүнийг хурдан удмын адууны араас явсан гэж тодотгож буй.

Цар тахлыг улсын хэмжээний асуудал болгохгүйн тулд хүнс, эм, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашин, мөн эрүүл мэнд, хойшлуулшгүй ажил, эсвэл буяны үйл ажиллагаанд оролцох шаардлагатай иргэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих, орон нутгаас нийслэл рүү зорчих эрхтэй. Бусад тохиолдолд хязгаарлаж буй. Иймээс ч хот хооронд зорчдог том оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд цар тахал хяналтад ороогүй, өдөр бүр шинэ голомт илэрч, хүн амын дунд халдвар авснаа мэдэхгүй олон хүн явах эрсдэл бий тул томуутай төстэй болон Covid-19 халдвартай төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага руу очилгүй, утсаар холбогдож, олон хүнийг хавьтал болгохоос сэргийлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

Гэтэл дээрх анхааруулга аваргын аль чихээр нь гараад явчих вэ гэмээр голомт болсон нийслэлээс хөл хорионы дэглэм зөрчин, халдваргүй бүс нутагт очсон нь энэ.

Цар тахалтай тэмцэх хуулийг зөрчсөн тохиолдолд торгох, саатуулах, унаж яваа автомашиныг нь хураах зэрэг арга хэмжээний аль нэгийг оноох зохицуулалт туссан. Тиймээс иргэд УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын унаж явсан автомашиныг нь хураах санал ч гаргаад байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
27
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж