Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2021.01.15/ Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авсан. Тус нислэг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд өчигдөр 20.44 цагт газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллажээ.
Тус онгоцоор жирэмсэн гурав, бага насны хүүхэдтэй гэр бүл долоо, өндөр настан нэг, эрүүл мэндийн шалтгаантай 20, ар гэрийн гачигдалтай 94, саатуулах байранд байсан 40 иргэн ирсэн аж. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарласан байна.
Эх сурвалж: ОБЕГ
Холбоотой мэдээ