Covid-19 америкчуудын дундаж наслалтыг 1 жилээр богиносгожээ | News.MN

Covid-19 америкчуудын дундаж наслалтыг 1 жилээр богиносгожээ

Covid-19 америкчуудын дундаж наслалтыг 1 жилээр богиносгожээ

Covid-19 америкчуудын дундаж наслалтыг 1 жилээр богиносгожээ
A sign advising the public that COVID-19 cases are increasing is seen near a drive through testing site operated by the Florida Department of Health at Osceola Heritage Park. Coronavirus cases are surging in Florida with more than 10,000 new cases and 95 COVID-related deaths were reported today. (Photo by Paul Hennessy / SOPA Images/Sipa USA)

Дэлхий даяар тархаж, олон сая хүний эрүүл мэндийг хохироож буй Covid-19 цар тахал америкчуудын дундаж наслалтыг 1.13 жилээр богиносгосон байна.

Өдгөө АНУ-д нийт 388 мянга гаруй хүн цар тахлын улмаас амьсгал хураасан бөгөөд өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судалснаар америкчуудын дундаж наслалт өмнө нь 78.61 байснаас өдгөө 77.48 болон буурчээ. Энэ нь АНУ-ын хувьд сүүлийн 40 жилд байгаагүй нэг жилийн доторх хамгийн том зөрүү юм.

Мөн судлаачдын олж мэдсэнээр Африк болон Латин гаралтай америкчууд бусдаас илүү ихээр хохирсон аж. Тухайлбал,  Африк гаралтай америкчуудын дундаж наслалт 2.1 жилээр багасч, 72.78 болсон бол Латин гаралтай америкчуудын дундаж наслалт 3.05 жилээр богиносч 78.77 болжээ.

Үүнээс үзэхэд цагаан арьст болон хар арьст америкчуудын дундаж наслалтын зөрүү өнгөрсөн жил 40 хувиар нэмэгдсэн байсан аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь хар арьст америкчуудын дундаж наслалт цагаан арьстнуудынхаас 3.6 жилээр цөөн байсан бол өдгөө 5 жил болжээ.

Ийнхүү Африк гаралтай америкчуудын дундаж наслалт цагаан арьстнуудынхаас эрс бага байгааг эрдэмтэд 2006 онд анзаарч, зөрүүг арилгахын төлөө хичээл зүтгэл гарган ажилласаар, үр дүнд хүрсэн ч цар тахал насжилтыг богиносгоод байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hudal medee 2021-01-16 67.81.184.102

Fake news

Avatar

Зочин 2021-01-16 64.119.23.90

Үнхээр уйлмаар байна. Хүн төрлөхтөн цаашид энэ зовлонгоос гарах гэж хэдэн 10 жилийг зав чөлөөгүй ажиллахаас аргагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж