Капитол Хиллд болсон аймшигт эмх замбараагүй байдлаас болж “Гэртээ ганцаараа” киноны шүтэн бишрэгчид “Нью Йоркод төөрсөн нь” анги дээрээс Дональд Трамп гардаг хэсгийг хасахыг хүсч эхэлжээ.
Гэхдээ дээрх киноны найруулагчаар ажилласан Крис Колумбус өмнө нь тус хэсгийг киноноосоо хасахгүй хэмээн хэлж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн жил “Гэртээ ганцаараа" үзэгчдэд хүрсний 30 жилийн ой болоход сурвалжлагч найруулагчаас Трампын хэсгийг хасах бодол бий эсэхийг асуухад “Үгүй ээ, учир нь хүн бүр тэр хэсгийн тухай л хамгийн их ярьдаг шүү дээ” хэмээж байжээ. Мөн саяхан сурвалжлагчид дахин найруулагчтай холбогдож, үймээн самууны дараа ч байр суурь нь хэвээрээ байгаа эсэхийг асуусан боловч одоогоор тодорхой хариулт авч чадаагүй байгаа гэнэ.
Үзэгчдийн авахуулыг хүсч буй үзэгдэл нь жүжигчин Маколей Калкины тоглосон гол дүр болох Кевин Мак Каллистер Плаза буудалд төөрч яваад Трампаас зам асууж байгаагаар гардаг юм. Тухайн үед дээрх киноны зураг авсан зочид буудал Дональд Трампын эзэмшлийнх байсан гэдэг.
Харин бүтээлч сэтгэлгээтэй үзэгчид өөрсдөө дур мэдэн Трампын оронд өөр жүжигчин орлуулж, эсвэл бүр алга болгох гэх мэтээр хөгжилтэй эвлүүлэг хийж үзжээ.
Жишээлбэл нэгэн твиттер хэрэглэгч Трампыг ийнхүү арилгасан байна.
due to popular request I have removed trump from home alone pic.twitter.com/HoTA2csMl4
— ᅟᅟᅟᅟᅟᅟᅟᅟ (@maxschramp) January 9, 2021
Түүнээс гадна Маколей Калкин Трампын оронд өөрийнхөө насанд хүрсэн дүрийг орлуулах санал хүртэл дэвшүүлсэн гэнэ.
Эх сурвалж: INSIDER
Demjij bna, trumpiig has!!! 2021-01-16 150.129.142.85
Ardchilal bgaa uchraas 5 hunii ami nasaar togloson, eruul bus Trumpiin duriig hasah sanal davamgailad bna. Ene ni ch zuv!!!
Зочин 2021-01-16 185.220.100.241
>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-16 202.55.188.90
ardcjilal gej baihgui
Зочин 2021-01-16 122.201.31.132
Коминист оронд л кино , урлаг энтрийг таалалдаа нийцvvлж цензурддег гээд байсан чинь юу болов оо?! Америк коминист орон болчоод бн уу??! эсвэл манай АН-г хуурч бидний тархийг угаалгаж болж бvтэж байсан хамаг юмыг маань нураалгаж устгуулсан болж бн уу?!
Зочин 2021-01-16 202.179.25.16
Би Трампыг дэмждэг. Түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг үзэлтэй гэж бодохгүй байна.
Зочин 2021-01-16 103.26.194.21
Гэхдээ арьсны өнгө чухал шүү.
Zochin 2021-01-16 103.229.123.251
Tegvel ene kino utagaa aldana
Зочин 2021-01-16 202.126.89.133
Эргүү оркууд.
Зочин 2021-01-16 150.129.143.61
har tamhichin l***r