“Гэртээ ганцаараа 2” киноноос Трампын дүрийг хасахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

“Гэртээ ганцаараа 2” киноноос Трампын дүрийг хасахыг хүсэв

“Гэртээ ганцаараа 2” киноноос Трампын дүрийг хасахыг хүсэв

Капитол Хиллд болсон аймшигт эмх замбараагүй байдлаас болж “Гэртээ ганцаараа” киноны шүтэн бишрэгчид “Нью Йоркод төөрсөн нь” анги дээрээс Дональд Трамп гардаг хэсгийг хасахыг хүсч эхэлжээ.

Гэхдээ дээрх киноны найруулагчаар ажилласан Крис Колумбус өмнө нь тус хэсгийг киноноосоо хасахгүй хэмээн хэлж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн жил “Гэртээ ганцаараа" үзэгчдэд хүрсний 30 жилийн ой болоход сурвалжлагч найруулагчаас Трампын хэсгийг хасах бодол бий эсэхийг асуухад “Үгүй ээ, учир нь хүн бүр тэр хэсгийн тухай л хамгийн их ярьдаг шүү дээ” хэмээж байжээ. Мөн саяхан сурвалжлагчид дахин найруулагчтай холбогдож, үймээн самууны дараа ч байр суурь нь хэвээрээ байгаа эсэхийг асуусан боловч одоогоор тодорхой хариулт авч чадаагүй байгаа гэнэ.

Үзэгчдийн авахуулыг хүсч буй үзэгдэл нь жүжигчин Маколей Калкины тоглосон гол дүр болох Кевин Мак Каллистер Плаза буудалд төөрч яваад Трампаас зам асууж байгаагаар гардаг юм. Тухайн үед дээрх киноны зураг авсан зочид буудал Дональд Трампын эзэмшлийнх байсан гэдэг.

Харин бүтээлч сэтгэлгээтэй үзэгчид өөрсдөө дур мэдэн Трампын оронд өөр жүжигчин орлуулж, эсвэл бүр алга болгох гэх мэтээр хөгжилтэй эвлүүлэг хийж үзжээ.

Жишээлбэл нэгэн твиттер хэрэглэгч Трампыг ийнхүү арилгасан байна.

Түүнээс гадна Маколей Калкин Трампын оронд өөрийнхөө насанд хүрсэн дүрийг орлуулах санал хүртэл дэвшүүлсэн гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж