Haier компани 7 дахь жилдээ дэлхийн гэр ахуйн цахилгааны барааны зах зээлд тэргүүлэх брэндээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Haier компани 7 дахь жилдээ дэлхийн гэр ахуйн цахилгааны барааны зах зээлд тэргүүлэх брэндээр шалгарлаа

Euromonitor International, бие даасан бизнес, салбар, улс орны өрсөлдөх чадвар судалдаг компанийн гаргасан судалгаагаар Haier Group дэлхийд гэр ахуйн цахилгаан барааны шилдэг брэндээр 7 дахь жилдээ шалгарчээ. Тус судалгааны газраас гаргасан мэдээллээр 2015 онд Haier дэлхийн цахилгаан барааны жижиглэнгийн зах зээлийн 9,8%-ийг эзлэсэн байна.

Түүнээс гадна дараах бүтээгдэхүүний төрлүүдээр дэлхийн зах зээлд тэргүүлж байна.

  • Haier group нь дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны зах зээлд №1 брэнд (зах зээлийн 9,8% эзлэдэг)
  • Haier group нь дэлхийн хөргөгчний зах зээлд №1 брэнд (зах зээлийн 15,7% эзлэдэг)
  • Haier group нь дэлхийн хөлдөөгчний зах зээлд №1 брэнд (зах зээлийн 20,6% эзлэдэг)
  • Haier group нь дэлхийн угаалгын машины зах зээлд №1 брэнд (зах зээлийн 14,3% эзлэдэг)

Haier брэнд нь энэхүү байр суурийг сүүлийн 7 жилийн турш эзлэж байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаандаа ихээхэн ач холбогдол өгдөг учир энэхүү зах зээлд хүчтэй байр суурийг эзлэсээр байна. Судалгаа хөгжүүлэлтэнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг нь манай компанийн хэрэглэгчиддээ төвлөрсөн, ирээдүйд чиглэсэн бодлогын илрэл юм. Бид үргэлж хэрэглэгчиддээ илүү шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүнийг хүргэхээр хичээж байна гэж Haier Europe салбарын Гүйцэтгэх захирал Yannick Fierling хэлсэн байна.

Haier-ийн өрсөлдөөнд тэргүүлж буй давуу тал нь тэд хэрэглэгчидтэйгээ хамгийн ойр байдаг явдал юм.

2016 онд Haier компани General Electric омпанийн ахуйн электроникийн салбарыг $5.4 тэрбумаар худалдаж авахаар шийдсэн билээ. Энэ наймааны тухай хоёр компани 1-р сарын 15-нд зарлаж цаашдаа интернэт, эрүүл мэнд, бусад дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт стратегийн түншлэл бий болгохоор тохиролцсон байна.

Haier брэндийн Монгол дахь албан ёсны цорын ганц дистрибьютер PC mall дэлгүүр нь 2005 оноос эхлэн тус брэндийн гэр ахуйн цахилгаан барааг хэрэглэгчиддээ хүргэж байгаа бөгөөд зурагт, угаалгын машин, хөргөгч, хөлдөөгчүүд нь манай хэрэглэгчдийн хэрэгцээнд сайн тохирч, тэдний таашаалыг хүртээд байна.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official                                                                

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж