21 хүнээс Covid-19 халдвар илэрсний зургаа нь ТҮК-ийн ажилтнууд

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

21 хүнээс Covid-19 халдвар илэрсний зургаа нь ТҮК-ийн ажилтнууд

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, January 15, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.16) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 15-нд нийт 18487 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээрээс дөрөв тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн голомттой гэр бүлийн хүмүүсээс илэрсэн бол Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 56 ажилтанд шинжилгээ хийхэд зургаан ажилтанд вирус илэрсэн. Мөн Баянзүрх дүүргийн 17 хороонд өргөжүүлсэн тандалтаар шинжилгээ хийхэд зургаан хүнээс вирус илэрсэн. Үлдсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм.

Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 685 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1011 болж, сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрсэн.  Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 болсон. Үүнээс 909 хүн буюу 60.1 хувь нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 592 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд ес, хүндэвтэр 94, хөнгөн 527 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 255 хүн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд хүн нэг байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 117 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 220 хүн эмчлүүлж буй.

Covid-19-ийн халдвартай хүн Чингэлтэй дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн”

Баянзүрх дүүрэгт өргөжүүлсэн тандалт хийж, 6000 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамрууллаа. Хоёр өдрийн хугацаанд 12 хүнд вирус илэрсэн. Өчигдрийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийж байна. Ойрын хавьтал 191 тохиолдлоор нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 1353 хүн ойрын хавьтлаар тусгаарлагдаж, хоёрдогч хавьтлаар 292 хүнийг тогтоож, нийт 2859 хүн хяналтад орсон. Сүүлийн үед ирж байгаа батлагдсан тохиолдлуудын халдвар хүндэрсэн, томуугийн шинж тэмдэгтэй, эмнэлгүүдээр дамжин явах тохиолдол гарч байна. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагаар явахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өчигдөр нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандсан. Эмч, мэргэжилтнүүд маш сайн арга хэмжээг авч, тусгаарлаж яаралтай шинжилгээ авснаар халдвар тархахаас сэргийлж чадсан байна. Хүмүүс ханиад томуутай байхдаа ажлаа хийж байна. Тийм учраас ариун цэврийн дэглэм сахихаас гадна олон нийтийн газраар явж, ажиллахгүй байхыг анхааруулъя.

“ДЭМБ хоёр хүний нэг нь ямар ч шинж тэмдэггүй өвчилж байгааг тогтоосон”

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад лабораториар батлагдсан 21 тохиолдол илэрч, өнгөрсөн өдөртэй харьцуулахад есөн тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийслэлд дөрвөн голомт идэвхтэй байгаа бөгөөд 13 хороонд нэмж өвчлөл бүртгэгдсэн. Он гарсан гурван долоо хоногийн хугацаанд томуугийн вирус орчилд ороогүй байгаа. Тийм учраас иргэдэд томуугийн шинж тэмдэг илэрвэл Covid-19 халдварын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харин орон нутагт 326 тохиолдол 18 мянга гаруй хүнийг тандасны үр дүнд сүүлийн 24-38 хоног өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Халдварын голомтыг бүрэн хумьсан гэж ойлгож болно. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2400 гаруй эрүүл мэндийн ажилчин ажиллаж байна.

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний гурван баг 14 объектын талбайд эцсийн халдваргүйтэл хийсэн. Мөн ЗӨСҮТ-ийн баг Гашуунсухайт боомтод уртын тээвэр хийж буй 229 жолоочоос шинжилгээ авсан, вирус илрээгүй.

НЭМҮТ-өөс харуулдан тандалтын арга хэмжээг авч, 24 цагт 4744 хүнээс шинжилгээ авахад вирус илрээгүй.

ЭМЯ-ны тусгай дугаарын долоон утсанд нийт 5436 иргэн хандаж, зөвлөгөө авсан.

БНХАУ-д 24 цагийн хугацаанд 171 хүн Covid-19 халдвар авч, 55 хүн шинж тэмдэггүй өвчилжээ. Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж, долоон мужид хөл хорио тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар хоёр хүний нэг нь шинж тэмдэггүй өвчилж байна гэдгийг тогтоожээ. Тиймээс гурван зарчмаа сайтар баримтлах шаардлагатай байна. Монголд хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хоорондын зайг огт барихгүй байна. Тэмдэглэгээг сайтар хийсэн мөртлөө зай барихгүй, нэг хүн 15 минутын хугацаанаас илүү үйлчлүүлж байна. Тиймээс иргэд худалдан авах зүйлсээ бичиж, өөрсдийн байнга үйлчлүүлдэг дэлгүүрээр үйлчлүүлж, аль болох бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүй, нимгэн бээлий, нүдний шил зүүх хэрэгтэйг зөвлөе.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж