Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ | News.MN

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт өчигдөр (2021.01.15) Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Цар тахал дэлхий даяар тархаад байгаа хүнд үед Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллага болон орон нутгийн дэмжлэгтэйгээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс индиа лимитэд” компаниин инженерүүд болон төсөлд оролцогч байгууллагууд  бүх хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд үйлдвэрийнхээ технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгаа нь энэ аж.

Уг ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жей эм си прожектс индиа” компани ажиллах бөгөөд үйлдвэрийн захиргааны байр, агуулах, засварын цех,   гал  командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулах юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, үйлдвэрийн барилга угсралтын ажилд шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, авто зам зэргийг нэг жил гаруйн хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулжээ. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани гэрээ хэлэлцээр байгуулах, тооцоо судалгаа, төлөвлөлт хийх зэрэг нүсэр ажлыг амжилттай гардан гүйцэтгэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэгэн чухал үе шат эхэлж байгаа юм.

Ёслолын ажиллагаанд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх, Дорноговь аймгийн Засаг дарга М.Батжаргал, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, ТМЗ “Инженерс индиа лимитед” компанийн төлөөлөгч Л.С. Верма, “Жей эм си прожектс индиа” компанийн төслийн удирдагч Санжив Кумар болон Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүд, бусад албаны хүмүүс оролцлоо.

“Гурван жил гаруйн өмнө Алтанширээ сумын нутагт, үйлдвэрийн талбайн газрыг сонгож, шав тавьж байсан тэр цагаас хойш төсөл хэрэгжүүлэгч манай компанийн хамт олон алхам тутамдаа сорилттой тулгарч байгаа ч засгийн газрын оновчтой, шуурхай шийдвэр, тусламж дэмжлэгийн хүчээр ажлаа саадгүй гүйцэтгэж байна. Мөн төслийн хэрэгжилтэнд байнга анхаарч ажилладаг Энэтхэг улсын Засгийн газар, Экспорт-импорт банкинд талархал илэрхийлье” гэж Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын хүрээнд говийн бүсэд олон тооны шууд болон шууд бус ажлын байр бий болж, ард иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд тодорхой үр өгөөж өгөх юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-16 126.255.122.140

за ямаадаа, хожуу ч гэсэн, уханьаж байж, энэ тэндээс царай алдаж байж нэг уйлдвэртэй болохнээ. нэг аашаа худулхуур энэтхэгуудээ хууж явуулаад, хятадаар солиод эхлэхгуй л байгаасай.

Avatar

Zochin 2021-01-16 147.161.192.125

Manaid gazriin tos baigaa tsagt hergee gargaj l taarna.

Avatar

Зочин 2021-01-16 192.82.72.158

барьж байтал дэлхийд цахилгаан машин түгээд монголд цахилгаан машин элбэгшээд тэгээд нөгөө сүрхий үйлдвэр нь ашиггүй болно доо. эдийн засагчид нь нойрмог байдаг улсууд даа

Avatar

Зочин 2021-01-16 103.212.118.204

Arai gj neg uildver shuu ymt bolson chin gazriin gunii tuuhii nefti ni duuschihviidee punsalmaagiin ochirbat n**** anh deelee toslood hujaa nart zarj ehelsnees barag 30 jil hujaa nar uragshaa hujaaruugaa zuuluu ingeed mongolchuudiin uursduu binzenee hiih dashin shog bolohvii

Avatar

Зочин 2021-01-16 103.212.118.204

Neg l ih neelt haaltand oroltson hulgaich nar mask ch zuugeegui tahal taraasan tembuunuud dundaas estoi mungu husaj ugch bgaa umhii hulgaich nar udahgui uildveriin tusul ni sanhuujilt bhgui zogsono nad neeltend oroltson hulgaich nar hustsan ym chin hulgaich nar Mongold uildver buteen baiguulalt hezeech barigdahguie ene hulgaich nar bgaa tsagt

Avatar

Зочин 2021-01-16 103.212.118.204

Uguie ene chin hiigeegui ymuu huk chin neh anh songogdchood dornogovid hij bga gd reklamdaad bsn bizdee barag duusj bgaa gj bodsiin estoi neree heleh ch ug alga hugjihguie ene aygui bol tgd zamharna sarnina

Avatar

зочин 2021-01-16 150.129.142.186

За ингээд хэдэн байшин барьж байтал Нөгөө энэтхэгийн мөнгө нь дуусаад дахин зээл авах байхдаа. зарцуулж байгаа мөнгөнийхээ хэмжээг зарламаао юм. Сонгууль болгоны өмнө нэг нээлт хийгээл бах юм даа. газрын тосоо яаж хуримтлуулах, зөөх, дамжуулахад дахиад нэмэлт хэдэн тэрбум хэрэгтэй болох вэ. Хамгийн гол нь бензин гаргахад маш их ус хэрэгтэй байдаг УБ-аас саарал ус татах юм болоод байгаа бас их мөнгө хэрэгтэй. Тэгэхээр энэ төсөл эрх баригчдын мөнгө иддэг төсөл болох магадлалтай .

Avatar

Бат 2021-01-16 64.119.19.117

Чимээгүйхэн барьж дуусгаад.Монгол бензин гээд эхэлчихэж болдоггүй юм байрх даа.Бөөн юм болж болж ч ажиллаж чадахгүй онигоо болох вий дээ.

Avatar

Хараа 2021-01-16 202.179.21.207

Ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жей эм си прожектс индиа” компани ажиллах бөгөөд үйлдвэрийн захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулах юм гэжээ. Энэ байгууламжуудыг монголчууд барьж чадна шүү дээ. Тэр боловсруулах үйлдвэрээ л тэр энэтхэг компани нь хурдхан барьж эхэлмээр байна даа. 4-5 жил болж байхад гол боловсруулах үйлдвэр нь хаа байнаа?

Avatar

Зочин 2021-01-16 66.181.161.61

3 н жил болход нэг экскэний шанага, хориод хүний зураг үзүүлэх хэмжээнд л байгаа юм уу? .
Бүтэл муутай л юм болж байгаа юм байна дөө . Тэгэж тэгэж тэрбумын өртэй л үлдэх юм биш бээз?

Avatar

Зочин 2021-01-16 66.181.161.61

Миний машинд Орос бинзэн гологдоод л байгаа юм да !!!!. Гэтэл Оросууд чинь сайнч мууч 100 гаад жил бинзэн хийж байгаа улс даа …

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2021-01-16 192.82.75.105

Орос гэснээс Орос саатуулах юм уу эсвэл бас л өөрөөсөө хараат болгочих вий дээ. Орос ч янз бүрийн л юм хийж мэднэ шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-16 82.193.155.240

Орос бензин муу биш, муу хямдханыг нь худалдаж авдаг, авчраад хольж хутгаж хуурдаг монгол. Машин Тань бас монголых уу? Мундаг юм аа.

Avatar

Д1 т 2021-01-16 202.179.25.151

Чи бид хоёрын машин ч яамай. Галт тэрэг, уул уурхайн техникийн солярк түлшийг хийгээсэй

Avatar

Зочин 2021-01-16 192.82.71.54

Дуусчаагүүмуу

Avatar

Зочин 2021-01-16 202.9.47.22

Өөрсдөө бензинээ хийгээд байдаг бол хичнээн сайхан билээ. Гэтэл зарим нэг ОРКУУДАД таалагдахгүй л байгаа бололтой. Монгол улсын тусын тулд хийж байгаа юм бүхэнийг хутган үймүүлэх замаар зогсоох сонирхолтой эдгээр хүн дүрст сармагчингуудыг л илрүүлж дүүжлэсэн ч багадах мэт. Тэд монголын ард түмэнд ямар ч хор хөнөөл учруулж магадгүй.

Avatar

Зочин 2021-01-16 202.126.89.174

Ted chuham yamar uchraas, henii sonirholoor hoish tataad baidgiim bol ?! Vvniig sain eregtsvvleech ! Ingeh ni henii erh ashigt heregtei yum bol?!
Manaih benzinee uuruu hiideg bolchvol Orosoos benzin avahaa bolino. Tegeheer Orosuud l hoishluulaad baina.
Manai Orosiig shvtegch orkuud l tvvnii ni demjeed baigaam bishvv ! Oros avgaitai mongol odoo ch olon baigaa shvv dee !

Avatar

Зочин 2021-01-16 103.212.119.153

удаан байна. хэд ч нээж хэд ч шав тавьдаг юм. барилдахаасаа таахалзах нь гэж. сүүлийн үед наадаханд чинь нэг л итгэхээ болиод байна шүү. салхи тамбий ганц дуу дуулдаг шиг хүрэлсүх огцрох болохоороо ганц ярьдаг нь нефтийн үйлдвэр болсон. одоо наад нефтийн үйлдвэр чинь хүрэлсүхийг олон аврахаасаа өнгөрсөн байх шүү. тэзү ч үгүй түүхий тосоо яаж татах тэр мөнгөө яаж шийдэх нь ч бүрхэг харанхуй сохроор баахан хөрөнгө идэж ууж үрэн таран хийж байгаа юм биш үү.ер нь энэ ман ын луйварчдад итгэхийн…

Avatar

Зочин 2021-01-16 192.82.70.217

Үүнд оросууд тун дургүй байгаа шүү!!! Оросын хэвлэлд "монголчууд нефть боловсруулах үйлдвэр барьж, өөрсдөө шатахуун үйлдвэрлэх юм гэнээ" гэсэн егөөдсөн аястай юм бичясэн байна лээ.

Avatar

Зочин 2021-01-16 122.201.22.15

ОРОСООС ГОЛ ТҮҮХИЙ ЭДЭЭ АВНА ШҮҮ ДЭЭ . ТЭГЭЭД ХЭЗЭЭ АШИГЛАЛТАНД ОРЖ БЕНЗИНЭЭ ГАРГАХ ЮМ БОЛ .

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.102

Монголын газрын тосоо боловсруулна.

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.102

Тамсагийн орд газрын тосыг боловсруулахаар тэзү хийгдсэн бна лээ. Дамжуулах хоолойгоор татахаар.

Avatar

болдоо 2021-01-16 202.126.88.154

хулмас оросууд саад хийж хорсч байгаа шүү ….. ккк балиар улсууд ….

Avatar

Зочин 2021-01-16 192.82.76.12

Altantsetsegees uur, darga nar oroltsoogvi yum bna. Genko medeej durgvi baigaa. Orosuud eniig ali bolohoor hoishluulah saatuulah bodlogotoi ni ilerhii. Hvvk jaahan aigaad bna uu? Ehleed ih zirigtoi baisandaa,odoo yagaad toirood bna. Putin ahaasaa sanuulaga avsan uu, yasan ?!

Avatar

Зочин 2021-01-16 82.193.155.240

Монголын жилд авдаг бензин тос Москва хотын хоногийн хэрэглээ, оросын экспортын мянганы нэг хувьд ч хүрэхгүй. Авхаа байхыг анзаарах ч үгүй. Орос саад ердөө хийгээгүй.

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.134

Өнгөрсөн жилүүдэд дэд бүтцээ шийдсэн дээ

Avatar

Билэг 2021-01-16 192.82.76.68

Энэ төсөл манай улсад бүрэн хэрэгжээсээ. Өөрсдөө бензентэй болвол хичнээн хэрэгтэй вэ. Амжилт.

Avatar

Иргэн 2021-01-16 202.179.24.183

Энэ чинь тэгээд үйлдвэр байгуулах нь хаана байгаа? Агуулах захиргааны байр гэх шиг? Нэг л сонин байна даа. 3 өнгөрсөн?

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.102

Түүхий тос, гаргасан бүтээгдэхүүнээ хадгалах агуулах сав хэрэгтэй. Хүмүүс ажиллах учраас оффис ажлын байр хэрэгтэй. Ус ашиглах учраас шугам хоолой, сан хэрэгтэй. Аюулгүй ажиллагааны хувьд гал команд, түргэн тусламж дэргэд нь бх ёстой… Монголд байгаагүй маш том аж үйлдвэрийн эхлэл юм шүү. Эрдэнэт үйлдвэрийг л эхлээд бодчих

Avatar

Зочин 2021-01-16 202.126.90.46

Эрдэнэтийн дэргэд ч балчиодах байхаа. Дарга нар конторт, түүхий нефть агуулахад бензин нь хаанаас гарах вэ? Гэхдээ яахав том бүтээн байгуулалт шүү. Боловсруулах үйлдвэрийг явж явж муу нэртэй хятад орос 2 барих байх даа

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.102

Тэнэгтээч. Эхлээд эдгээрийгээ барьчихаад дараа нь боловсруулах үйлдвэрээ барина шдээ.

Avatar

Зочин 2021-01-16 139.5.219.229

Түүхий нефтээ юугаараа зөөх юм болдоо. Бодсон л байгаа энэ дебилүүд

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.134

Төмөр зам бөггөрсөн ариад байгаа биз дээ

Avatar

Хн 2021-01-16 202.9.40.102

Чамаас дебил хүмүүс л байв гэж дээ. Дамжуулах хоолойгоор тээвэрлэнэ гээд ЗГ шийдсэн шүү дээ

Avatar

Naadah chin ugaasaa hudlaa yjm bn doo 2021-01-16 23.92.142.182

Энэтхэгийн Инженерүүд Монголын цаг уурын нөхцлийг мэдэхгүйээ, тааруулаад инженерчлэл хийж чадөх юм бол уу даа. Мөнгө угааёан, үрсэн л юм болно доо

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.102

Энэтхэгүүд дэлхийн өнцөг булан бүрт нефтийн үйлдвэр барьдаг маш их туршлагатай, дэлхийн хамгийн том нефтийн үйлдвэртэй улс шүү дээ. Харин ч Энэтхэгүүдийн дэмжлэгийг авч бгаа нь азтай хэрэг

Avatar

Зочин 2021-01-16 103.212.119.161

Хол очиж гуцаарай мэдэхгүй бол ядахдаа унш. Өөрсдөө хэрэгцээнийхээ 35хувийг импортлодог.

Avatar

Зочин 2021-01-16 202.9.40.102

Туршлагыг нь ярьж бна. Өөрөө харин википедиа ч болтугай харчихаач

Avatar

монгол 2021-01-16 192.82.74.59

Хүрэлсүх өмнө нь бас л ажил эхлүүлээд байсан биз дээ

Avatar

Одоо болноо ажлаа хий 2021-01-16 192.82.72.45

Гэрээ хийлээ газраа сонголоо эхэллээ гээд л байнга шоудах юм. Хурдан үйлдвэрээ байгуулаачээ. Ажлаа хий

Avatar

Зочин 2021-01-16 202.179.21.219

Корона гараад саатаагүй бол ажил нь нилээн явчих байлаа Гэхдээ хорио цээртэй иим үед ажлаа хииж эхэлж байгаа нь үнэхээр сайшаалтай Хэрэв энэ үйлдвэр ашиглалтанд орчихвол оросоос импортлох олон тербум даллор хэмнэгдэж эдиин засагт маш их нэмэртэйгээс гадна шатахуунаар гаднаас хамааралгүй болох бас нэг сайн тал бии Хүрэлсүх ч юм хииж байна шүү Өмнөх засгын газрууд нефтын үйлдвэр барина гэж мөн ч олон удаа шав тавьсан даа

Avatar

Зочин 2021-01-16 103.212.119.153

пүлтүүш огцрох сураг дуулахаараа аманд нь ордог ганц авралын үг нь нефт боловсруулах үйлдвэр. хэд ч нээж хэд ч шав тавьдаг юм. өдөө бүр нуруугаа авч дээ хөөрхий энэ төсөл.

Avatar

Зочин 2021-01-16 202.126.90.2

Баяр хүргэе. Бүтээн байгуулалтанд тодорхой төлөлгөөтэй үе шаттай харин ч хурдан явагдаж байна. Амжилт. Амжилт урам өгчгөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж