Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт өчигдөр (2021.01.15) Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Цар тахал дэлхий даяар тархаад байгаа хүнд үед Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллага болон орон нутгийн дэмжлэгтэйгээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс индиа лимитэд” компаниин инженерүүд болон төсөлд оролцогч байгууллагууд  бүх хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд үйлдвэрийнхээ технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгаа нь энэ аж.

Уг ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жей эм си прожектс индиа” компани ажиллах бөгөөд үйлдвэрийн захиргааны байр, агуулах, засварын цех,   гал  командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулах юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, үйлдвэрийн барилга угсралтын ажилд шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, авто зам зэргийг нэг жил гаруйн хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулжээ. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани гэрээ хэлэлцээр байгуулах, тооцоо судалгаа, төлөвлөлт хийх зэрэг нүсэр ажлыг амжилттай гардан гүйцэтгэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэгэн чухал үе шат эхэлж байгаа юм.

Ёслолын ажиллагаанд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх, Дорноговь аймгийн Засаг дарга М.Батжаргал, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, ТМЗ “Инженерс индиа лимитед” компанийн төлөөлөгч Л.С. Верма, “Жей эм си прожектс индиа” компанийн төслийн удирдагч Санжив Кумар болон Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүд, бусад албаны хүмүүс оролцлоо.

“Гурван жил гаруйн өмнө Алтанширээ сумын нутагт, үйлдвэрийн талбайн газрыг сонгож, шав тавьж байсан тэр цагаас хойш төсөл хэрэгжүүлэгч манай компанийн хамт олон алхам тутамдаа сорилттой тулгарч байгаа ч засгийн газрын оновчтой, шуурхай шийдвэр, тусламж дэмжлэгийн хүчээр ажлаа саадгүй гүйцэтгэж байна. Мөн төслийн хэрэгжилтэнд байнга анхаарч ажилладаг Энэтхэг улсын Засгийн газар, Экспорт-импорт банкинд талархал илэрхийлье” гэж Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын хүрээнд говийн бүсэд олон тооны шууд болон шууд бус ажлын байр бий болж, ард иргэдийн амьдрал, орон нутгийн хөгжилд тодорхой үр өгөөж өгөх юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж