Шинэ тэргүүн хатагтай Мишель Обамаг залгамжилна

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Шинэ тэргүүн хатагтай Мишель Обамаг залгамжилна

Шинэ тэргүүн хатагтай Мишель Обамаг залгамжилна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байдены гэргий Жилл Байден ирэх долоо хоногт албан ёсоор шинэ тэргүүн хатагтай болмогцоо хийх ажлуудынхаа зах зухаас хуваалцлаа.

Тэрбээр энэ сарын 14-нд  өөрийн туслахуудын тоог нэмж, Мишель Обамагийн хэрэгжүүлж байсан цэргүүдийн ар гэрийнхнийг дэмжих хөтөлбөрийг сэргээн үргэлжлүүлэхээ амласан байна.

Шинэ тэргүүн хатагтайн шинээр ажилд авсан хүмүүсийн дунд 37 настай Рори Бросиус багтжээ. Тэрбээр Байден, Обама нарын санаачлан эхлүүлж байсан хүчний байгууллагууд, ахмад дайчид, тэдний ар гэрийнхнийг дэмжих “Joining Forces”хамтралын гүйцэтгэх захирлаар томилогдсон аж.

Бросиус өмнө нь хамтралын дэд захирал байсан бөгөөд өдгөө Жо Байдены эрх мэдэл хүлээн авах багт ажиллаж байгаа юм. Тэрбээр “Цэргийнхний ар гэрт үргэлж тусламж хэрэгтэй байдаг. Тэдэнд туслах үйл ажиллагаа маань багагүй хугацаанд тасалдсан тул дараагийн хэдэн сардаа бид эхний ээлжинд сонсох, судлах ажлуудаа эхлүүлнэ. Би өөрөө ахмад дайчны гэргий. Тиймээс өөрөө зорилтот бүлгийнхээ нэг хэсэг болохоор энэ ажлыг маш их сэтгэл гарган хийх болно” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна Жилл Байден хэвлэлийн төлөөлөгчөөр Майкл ЛаРоза, нийгмийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогчоор Лиз Харт нарыг томилжээ. Мөн тэрбээр өөрийнх нь зүүн жигүүрийн ажилтнууд америкчуудын бүгдийх нь амьдралыг дээшлүүлэх сайн засаг захиргаа бүтээнэ хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж