Цэргийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр 302 иргэнийг шинжилгээнд хамруулав | News.MN

Цэргийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр 302 иргэнийг шинжилгээнд хамруулав

Цэргийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр 302 иргэнийг шинжилгээнд хамруулав

Цэргийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр 302 иргэнийг шинжилгээнд хамруулав

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд нэгдүгээр сарын 14-ний  06.00 цагаас эхлэн өнөөдрийн /2021.01.16/ 23.00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай "Тэг зогсолт" буюу хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб төвийн зургаан дүүрэг буюу Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, дүүргийн Цэргийн штабын офицерууд болон 60 цэргийн албыг дайчлан, өчигдөр Баянзүрх дүүргийн 17-р хороонд буюу Шар хадны эмнэлэг, Техникийн зах, Эмнэлгийн гудамж орчмын айл өрх, иргэдийг урьдчилсан шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг гүйцэтгэлээ.

Өчигдрийн байдлаар дөрвөн цэгт явуулын шинжилгээний баг мөн онцгой байдлын алба хаагчид, 20 гаруй автомашинтай үүрэг гүйцэтгэж нийт 302 иргэнийг урьдчилсан шинжилгээнд хамруулсан байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж