Домогт Уэйн Руни их спортоосоо зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2021.01.16-нд нийтлэгдсэн

Домогт Уэйн Руни их спортоосоо зодог тайллаа

Домогт Уэйн Руни их спортоосоо зодог тайллаа

Английн шигшээ болон Манчестер Юнайтед багийн бүх цаг үеийн мэргэн бууч, домогт довтлогч Уэйн Руни албан ёсоор их спортоосоо зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Өдгөө 35 настай тэрбээр хөлбөмбөгчний замналдаа цэг тавьж, дасгалжуулагчийн замналаа ийнхүү эхлүүлж байна. Уэйн Рунигийн хувьд Английн Чампионшип дивизоны Дерби Каунти багийн тоглогч-дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд цаашдаа үндсэн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Руни хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Их Британид эргэн ирээд Дерби Каунти багийн ямар потенциалтайг нь хараад бүрэн автсан. Цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн талбай, бүрэлдэхүүн, залуу тоглогчдынх нь чадавхи, мөн мэдээжийн хэрэг хөгжөөн дэмжигдийнх нь үнэнч, үргэлж дэмждэг зэрэгт нь татагдсан. Бусад багуудаас ирсэн саналуудыг үл харгалзан Дерби Каунти миний байх газар мөн гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн. Брайан Клоу, Жим Смит, Фрэнк Лампард, Филип Коку зэрэг гайхалтай хүмүүст олдсон боломж надад бас олгогдоно гэдэг нэр төрийн хэрэг. Энэ багт хамааралтай хүн бүхэнд хандаж хэлэхэд сүүлийн 12 сар гэрч нь болсон энэ түүхэн багийн гайхалтай потенциалыг бүрэн гаргаж, боломжтой бүхий л амжилтанд хүрнэ гэдгээ амлаж байна” хэмээжээ.

Уэйн Руни Манчестер Юнайтед багийн төлөө 559 тоглолтонд оролцож 253 гоол оруулснаас гадна багийнхаа хамтаар Английн Премьер лигт таван удаа, УЕФА Аваргуудын лиг, Европа лигт тус бүр нэг удаа түрүүлсэн билээ. Мөн тэрбээр шигшээ багийнхаа төлөө 120 тоглолтонд 53 гоол оруулсан үзүүлэлттэй.

Руни мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа Эвертон багаас эхлүүлж, дараа нь Манчестер Юнайтед багт үргэлжлүүлж эцэст нь эргэн Эвертон багтаа ирж, замналынхаа сүүлийн жилүүдийг АНУ-ын ДС Юнайтед, Дерби Каунти зэрэг багуудад өнгөрүүлсэн юм.

Уэйн Руни ахлах дасгалжуулагчийн замналынхаа анхны албан ёсны тоглолтыг өнөөдөр(2021.01.16) Ротерхэм багийн эсрэг хийх болно.

Домогт Сэр Алекс Фергюсон шавиа гайхалтай дасгалжуулагч болно гэдэгт итгэж буйгаа ярьжээ. Тэрбээр “Руни бол Манчестер Юнайтед болон Английн шигшээн бүх цаг үеийн мэргэн бууч. Түүнд гайхалтай тамирчны замнал бий. Энэ нь түүнд гайхалтай эхлэлийг тавихад тус болно. Гэхдээ хөлбөмбөгт үр дүн чухал учир эхлээд үр дүнд хүрэх хэрэгтэй. Тэр үүнийг хэнээс ч илүү сайн мэднэ. Мөн түүнд хөлбөмбөгийн талаарх ойлголт, мэдлэг гээд бүхий л зүйл бий. Түүнийг ажлаа сайн хийнэ гэдэгт итгэж байна. Руни маш том алхам хийлээ. Уг нь түүнд хөлбөмбөгтэй дахин орооцолдоод байх шаардлага, хэрэгцээ байхгүй л дээ. Гэхдээ өөрөө хийхийг хүсээд хийсэн нь л чухал” хэмээжээ.

Generated by IJG JPEG Library
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж