Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тус суманд хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга, эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид нэгдүгээр сарын 14, 15-ний өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын барилга, 320 хүүхдийн сургууль, дотуур байр, цэцэрлэг, бага сургууль, соёлын төв, хилийн цэргийн барилга, эрүү мэндийн төв, Хаан банкны салбар, Мэдээлэл холбоо сүлжээний газар, цамхгууд, инженерийн шугам сүлжээнүүдэд хяналт шалгалт хийжээ.
Газар хөдлөлтийн чичирхийллээр төмөр бетон каркасан барилгуудад үндсэн хийц, өрлөг хоорондын уян чигжээснүүд хэв гажилтад орсон байна. Мөн барилгуудын төмөр бетон баганан суурийн дээд хэсгүүдэд ан цавууд үүсч, модон барилгууд хэв гажилтад орж зай завсар их үүссэн нь тогтогджээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.






А.СҮРЭН
Зочин 2021-01-16 185.220.100.241
>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-16 192.82.75.231
БЭХЭЛГЭЭ САЙН ХИЙ НЭГ ХОЁР ДАВХАР БАЙШИНГИЙН БЭХЭЛГЭЭГ ЭРХ БИШ ХИЙНЭ БАЙЛГҮЙ ДЭЭ. ОЛОН ДАВХАР БАЙШИН БИШ. ЯПОНООС ТУРШЛАГА СУДАЛ. ШИНЭЭР БАРИНА ГЭЖ МӨНГӨ ИДЭВЭЭ.
нам 2021-01-16 202.9.46.188
иймл муу юм хийж мөнгө үрэгдсээр л******д
Зочин 2021-01-16 64.119.23.90
Гай газар доороос, Гахай модон дотроос гэж үнэн үг шүү. Газар хөдлөж хохирсон Ханх сумынхан та бүхнийг бурхан өршөөг.