Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тус суманд хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга, эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид нэгдүгээр сарын 14, 15-ний өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын барилга, 320 хүүхдийн сургууль, дотуур байр, цэцэрлэг, бага сургууль, соёлын төв, хилийн цэргийн барилга, эрүү мэндийн төв, Хаан банкны салбар, Мэдээлэл холбоо сүлжээний газар, цамхгууд, инженерийн шугам сүлжээнүүдэд хяналт шалгалт хийжээ.
Газар хөдлөлтийн чичирхийллээр төмөр бетон каркасан барилгуудад үндсэн хийц, өрлөг хоорондын уян чигжээснүүд хэв гажилтад орсон байна. Мөн барилгуудын төмөр бетон баганан суурийн дээд хэсгүүдэд ан цавууд үүсч, модон барилгууд хэв гажилтад орж зай завсар их үүссэн нь тогтогджээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ