УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар өчигдөр /2021.01.15 /хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ. Ингэснээр түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ял хүчингүй болж, түүний хэргийг дахин мөрдөн шалгах юм. Харин энэ хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр цагдан хоригдох хэвээрээ юм байна.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.
Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн.
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.
А.СҮРЭН
Монгол 2021-01-16 202.9.46.201
Төрөөс баяжсан олигархаа зүгээр гаргах нь дээ . Прокурор хэр шударга ажилладагийг харах үлдлээ. Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц бол улс төрийн хараат ба хахуульд автсан новшнууд гэдгээ аль хэдийн баталцгаасан.
Ganaa 2021-01-16 202.21.108.18
Өмгөөлөгчөөрөө дамжуулан уучлалт гуйж байна лээ. Гэхдээ би ажлаа хийж өөрөө ч мэдэлгүй хамаарал бүхий компанидаа лиценз өгсөн байна лээ. Тиймээс та бүхэн ажилдаа няхуур хандаж байх хэрэгтэй гэж байх шиг байсан. Монгол улсын Ерөнхий сайд ийм мэдлэггүй, өөр дээрээ гэмээ шууд хүлээж чаддаггүй байж болохгүй. Уучлал гуйсан болоод мултрах тактик л явж байх шиг байна. Үзэгний үзүүр чинь чи болоод чиний ах дүү, найз нөхөдөд л зөвхөн үйлчлэх юм бол ийм сэтгэцийн өвчтэй Ерөнхий сайдаар яанам бэ
Ingej hulgaigaar hurraldajgui e buhel buten 2 shatni shuuh shiidsn huchingui bolgosn shuugchid 2021-01-16 202.55.188.101
Vjn
уугуул 2021-01-16 122.201.22.34
улс орон ард түмний эсрэг зүйл хийсэн хүн шийтгэгдэх нь аль ч оронд бдаг л зүйл..
Зочин 2021-01-16 185.220.100.241
!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-16 66.181.161.61
Хүн тарчлаахаараа бах нь ханаж байдаг САДДИСТууд юм уу хаашаа юм бэ , энэ Монголчууд чинь….
бодлын хулгайч 2021-01-16 103.212.118.177
ХАМГИЙН ТҮРҮҮН САЙХАНБИЛЭГИЙГ АВЧИР. ИХ ЮМ ГАРНА.
Зочин 2021-01-16 66.181.183.237
Дээд шүүх гэж дампуурчихсан,авилгажсан гэдэг нь харагдаж байна .2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожбуцаана гэдэг нь яваандаа энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно. Авилгажсан энэ шүүхийг яана даа.
Зочин 2021-01-16 103.212.118.56
Манай шүүх засаглал бүр,улс төрийн хүчний нөлөөнд автан,нөгөө хүчнийг нь дарангуйлсан,шудрага бус шийдвэр гаргадаг болчоод байгаа юм биш үү..Бүр үндсэн хууль,бусад хуулиа ч үл ойшоосон шийдвэр гаргаж, Олон улсын парламентын холбооны анхааралд хүртэл орчоод байгаа юм биш үү. Тэд буруу зүйлийг өмгөөлнө гэж байдаг юм уу.
ТЭНГЭР БӨӨ 2021-01-16 115.84.115.133
UBS НАМЫН ХӨРӨНГИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ЖАГСААЛ ТЭМЦЭЛИЙН ХҮСЭЛТЭЭР ЦУЦЛСАН НЬ ЯЛ АВАХД ХҮРГЭСЭН. ДОРЛИГОО АЛТАН АВГАЙ, АЛТАНХУЯГ, МЭТИЙН UBS YBS НАМЫХАН ХЭРГЭЭС МУЛТАРДАГ НАМЫН ЭРХ АШИГТ НӨЛӨӨЛСӨН ХАЛХ ХҮН БОЛ ЯЛ АВДАГ БАРИМТ ЭНЭ
Зочин 2021-01-16 66.181.185.88
х***а хулгайчаа өмөөрөөд Монголчуудийг хооронд нь хагралдуулах эртний аргыг чинь мэдэж байна шүү хурлийзаа
Irgen 2021-01-16 70.181.124.42
Shyyhiin shinechlel gedeg luivarchdiig urshuuh ajliin ehlel boljee.alban tushaalaa ashiglasan kuivarchid hereg hiisench shiitgel hyleehgyi yum baina.ard olniig munch tohuurhaj bainaa.deed shyyh gedeg gazar.
Зочин 2021-01-16 211.36.139.207
Үүл баатарт тодорхойлолт явуулж улсын баатар цол олгоё.
Зочин 2021-01-16 122.201.22.15
НАМ ГЭДЭГ МАФИ МОНГОЛ УЛСЫГ НЭГ Л СҮЙРҮҮЛНЭ ШҮҮ .
Зочин 2021-01-16 192.82.70.80
энэнээс доошоо сүйрэхээр тэгээд бид чинь хаана очиноо!? тамын тогоо цоорохоор халуун тамд л унадаг гэсэн үү ? аймаар юм
Зочин 2021-01-16 64.119.19.240
MI OVOGT ENHBOLDUD HUGSHRUH TUSMA HUJA TSARAI TODROH YMA
Зочин 2021-01-16 43.242.243.242
шүүх үнэн мөнийг нь олж шударга ажилласан байнө.тост тосон бумбыг улсын хэрэгцээнд авсаных нь төлөө энэ хүнийг шоронд хийсэн шүү дээ
Зочин 2021-01-16 64.119.20.166
Шүүх эрх мэдэлтний нөлөөгөөр хүнийг яаж шийтгэж нэр хүндийг унагааж болдгийн нэг жишээ энэ гэж ойлгож байна. Сайхан билэг, Элбэгдорж нар шиг идээгүй л байх. Энэ хүн боловсролтой, нягт нямбай, хэлэх үгээ сайн бодож хэлдэг хүн шиг санагддаг шүү. Энэ хүн болон Энхсайхан нар ерөнхий сайд болсон биш хэлмэгдэж байна гэж боддог. Энэ миний бодол. Гадуур олон хүмүүс замбараагүй мөнгө идээд зүгээр олон түмний нүдэн дээр эрхэмсэг явж байгаа. Тэднийг шалгах ньзөв
Зочин 2021-01-16 59.153.114.150
Би Элбэгдоржийг иддэг гэж огт бодохгүй байна. Түүнийг идэж уудаг гэж бодох нь зүгээр тэнэглэл.
Зочин 2021-01-16 202.126.89.195
Хүрэлсүхийн найруулсан хор, булхай илчлэгдэж байна даа хөөрхий.
Зочин 2021-01-16 66.181.161.118
manai yls xegjixgvieee. Endees zailmaar bnaa
Зочин 2021-01-16 211.36.139.207
Ганц шил архиных нь үнээр торгох шив дээ.
Псдаа 2021-01-16 64.119.25.107
Ард түмэнийг доромжилж ханахгүй юу тэ
Төртэй ард түмэн байх юмсан 2021-01-16 150.129.142.66
Ийм луйварчдыг хамаатан садан бүхий л хөрөнгийг хураагаад шоронд хийх хэрэгтэй, Куветын ам, Сэлэнгэд ухаж байгаа алтны жижиг уурхайнууд, бүүр Өмнө говь зарж хөлжсөн бүхий л хөрөнгийг нь хураа, Ард түмэн бүгдийг мэдэж байгаа шүү дээ
Зочин 2021-01-16 103.212.118.56
Манай улсад улс төрийн хэлмэгдүүлэлт,нотлох баримтгүй, илт шудрага бус ял шийтгэл оноох явдал гарах гээд л байгаа юм даа. Харин Дээд шүүх одооноос энэ байдлыг засах тал дээр ажиллаж байгаад нь талархмаар . Үүнээс ч ноцтой үлэмж хөрөнгөтэй холбогдох анхаарал татмаар хэргүүд 6-10 гаруй жил болоход шийдэгдэдгүй гэтэл, өөрийн компанид нь хамааралгүй, тэгээд нөөц илрээгүй улсад буцаагаад өгсөн газартай холбон энэ хэргийг учиргүй хууль зөрчин яаралтай авч үзэн олон жилээр үндэслэлгүй яллаад байдаг.
Зочин 2021-01-16 59.153.85.102
Эх орон ард түмнээ бодохгүй муусайн луйварчидийг сайн шиитгэх ёстой. Монголын ард түмний баялагт байнга шунах муусайн луйварчид маш хурдан баяжиж бна. эрдэнэбатийн ах дүү нь маш хурдан баян болсон нэг нь улс төрд гараад ах дүү нь төрөл арилждаг хаанахын ёс бэ
Зочин 2021-01-16 124.158.96.12
Ж.Эрдэнэбат цагаадвал Н.Номтойбаяр адилхан цагаадах ёстой.
Зочин 2021-01-16 66.181.188.34
саарал жагсаалтаас гарсан одоо болоо гэж байхгүй юу
jk 2021-01-16 192.82.77.254
avligachid alban tushaaliin gemt hereg ni notlogdson 1 hulgaichaa hamgaalj shyyhed nuluulluu
Zochin 2021-01-16 64.119.16.70
Buruugyi bol hurdan shiidej hergiig hychingyi bolgoosoi arai l denduu uls turjsen bol uu
Батаа 2021-01-16 202.55.188.37
Дээд шүүх үүргээ биелүүлсэн байна. Нотлох баримтгүй ял оноосон анхан болоод давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг мэргэжлийн болоод ёс зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй.
иргзн 2021-01-16 202.179.26.88
ингээд Улс төрчид Эрх мэдэлтэнгүүд Авилга Албан тушаалын Гэмт хэрэгт холблгдсон нэгэндээ Улс төрийн харигдол Хэлмэгдсэн гэх Гоё нэр зүүлгэж Өмгөөлж хамгаалсаар байгаад Анхан шатны Шүүхийн шийдвэрийг буцааж чадлаа, мэдээж Цагаатгаж таарна, ийм маягаар дараа дараагийн Ял авсан Эрх мэдэлтэн Авилгачидын хэргийг хэроэгсэхгүй болгож Цагаатгаад өршөөгөөд дуусах юм байна л даа,
Зочин 2021-01-16 66.181.185.88
Энэ сэлэнгчүүд зөв хүн манай хүн гээд үхлээ нэгмөсөн си жин пин даргаа зөв хүн манай хүн гээд даргаараа тавина гэж сонсогдоод байна
Зочин 2021-01-16 192.82.76.199
Монголд л ийм бузар булай юм болох юм даа. Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүх хүчингүй болгоно гэдэг чинь нэг бол анхан, давж заалдах шатны шүүх нь авилгачид, эсвэл дээд шүүх нь авилгачид гэсэн үг.
Батаа 2021-01-16 202.55.188.37
Яг зөв, анхан болоод давж заалдах шатны шүүгчид нотлох баримтгүй ял оноогоод байна гэж бүтэн жил гаруй яригдсан даа.
Тэгсээр байтал чичрээд ял өгсөн.
Зочин 2021-01-16 103.212.118.56
Авилгад идэгдсэн биш ээ. Улс төрийн хүчний нөлөөнд орж,шудрага бус,сөрөг хүчнээ дарангуйлах хэлбэрийн шийдвэр гаргаж шудрага бус ажиллах гэвэл үнэнд ойртоно