Баянгол дүүргийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас Covid-19 илэрч, 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан билээ.
Өнөөдөр үдээс хойш дээрх байруудын оршин суугчдаас гурван удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч хамгаалалтыг буулгав. Тус байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт удахгүй хийгдэх юм.
Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР