Гүржийн Тбилиси хотод олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн гранпри тэмцээн гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд оролцсон манай жүдочид хос мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэй 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 73 кг-д Г.Одбаяр МӨНГӨ, 81 кг-д О.Ууганбаатар, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар нар ХҮРЭЛ медаль хүртлээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад цомхон бүрэлдэхүүнтэй Гүржийг зорьсноос эрэгтэйчүүд дөрвөн медальтай ирлээ. Эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд Ц.Наранжаргал V, 52 кг-ын жинд А.Цолмон VII байр эзлэв.
Олимпийн наадамд Казахстаны нэрийн өмнөөс оролцох гэж буй ОУХМ Г.Отгонцэцэг жиндээ /48/ хүрэл медалийн эзэн боллоо. Түүний хувьд сүүлийн гурван тэмцээнээс дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд чансаагаар 16-р байрт эрэмбэлэгдэж байна.
Ч.БОЛОР