Азын дугааруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Азын дугааруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана

Азын дугааруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа зарласан байна.

Дуудлага худалдаа 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд явагдах бөгөөд дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50000 төгрөг ажээ. Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс бүртгэн, дэнчинг хүлээн авах бөгөөд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох юм байна.

Хэрэв та дуудлага худалдааг сонирхож буй бол системд нэвтэрч, дэнчин төлснөөр таны бүртгэл баталгаажина. Оролцогч нь ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгөө буцаан авах бөгөөд банкны болон гүйлгээний шимтгэл нь дэнчингийн мөнгөнөөс суутгагдана. Үнэ хаялцуулах худалдаанд оролцогч нь өөрийн оршин суух засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн дугаарыг сонгон оролцоно.

Дуудлага худалдаанд оролцогч нь эрх зүйн чадамжтай 18 нас хүрсэн иргэн байна. Нэг оролцогч оролцсон, эсхүл оролцогч байхгүй дуудлага худалдаа цуцлагдах ба энэ тохиолдолд уг дугаарыг дахин дуудлага худалдаагаар худалдах аж.

Ялагч худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих ажээ. Дуудлага худалдааны мэдээллийг uction.transdep.mn цахим хаягаас авч болох юм байна.

Эх сурвалж: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж