Түймэр унтраах багаж бэлэглэжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Түймэр унтраах багаж бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Түймэр унтраах багаж бэлэглэжээ

Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу Халх гол сумын хилийн 0198 дугаар ангийн албан хаагчдад “Обьектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах сургууль, дадлага” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Халх гол сумын хилийн 0198 дугаар ангийн хилийн есөн заставын нийт 66 албан хаагчид хамрагджээ.

Түүнчлэн сургалтын үеэр Онцгой байдлын газраас Хилийн 0198 дугаар ангид Ой, хээрийн түймэр унтраах үлээгч аппарат дөрвөн  ширхэг, бээлий 50 хос, хорт хий, утааны маск 40 ширхэгийг тусламж болгон өгсөн байна.

Д.ЦЭЦ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс