Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 34 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 34 хүн амиа алдав

Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 34 хүн амиа алдав

Индонезийн Сулавеси аралд өнөөдөр өглөө (2021.01.15) 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 34 хүн амиа алджээ. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ба амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх магадлалтай байна

Индонезийн Байгалийн гамшигтай тэмцэх агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Сулавеси арлын баруун өмнөд хэсэгт 8 км-ын гүнд байжээ. Баруун Сулавеси мужаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас олон зуун барилга байгууламж эвдэрч сүйдэн, олон хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн газар хөдлөлтөөр төв замууд эвдэрч сүйдэн, харилцаа холбооны шугамууд тасалдсан нь аврах, эрэн хайх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байгааг албаны хүмүүс дурдсан байна. Үүнээс өмнө тус улсад 2018 онд энэ удаагийнх шиг хүчтэй газар хөдөлж, 400 гаруй хүн амиа алдаж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж