"БНСУ-д нас барсан иргэний ар гэрийнхэнтэй холбогдсон"

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

"БНСУ-д нас барсан иргэний ар гэрийнхэнтэй холбогдсон"

"БНСУ-д нас барсан иргэний ар гэрийнхэнтэй холбогдсон"

Өнөө орой чартер нислэгээр БНСУ-аас 160 гаруй иргэн эх орондоо ирнэ. Уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

-БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ? 

-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажил хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр тарсан мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн, Монгол Улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд 2021 оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байна.

-Тухайн нас барсан иргэн өнөөдөр 19.00 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийн тоонд багтсан байсан уу?

-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж, тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

-Тухайн иргэн нь БНСУ-аас Монгол руу буцах хүсэлтээ гаргасан байсан уу?

-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж