1,188,442 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

1,188,442 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 185,043,860.50 төгрөгийн үнийн дүн бүхий 1,188,442 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.97%) болон "Монгол алт" ХК (ERS +14.62%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.93%) болон "Шивээ овоо" ХК (SHV -14.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 64,665 ширхэг нэгж эрхийг нийт 6,954,848 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100,010 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.14 хувиар өсөж, 19090.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,967,673,694,349.61 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж