Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны нөлөө бүхий охин дүү Ким Ё Жонд юу тохиолдсон талаар эх сурвалжууд олон таамаг дэвшүүлцгээж байна.
Ким Жон Уны хамгийн сүүлд танилцуулсан эрх баригч намын онцгой зөвлөлийн гишүүдийн тоонд Ким Ё Жон багтаагүйн шалтгааныг БНАСАУ-д анхаарлаа хандуулдаг эх сурвалжууд сонирхоцгоох болжээ.
Зарим хүмүүс Ким Жон Ун дүүгийнхээ гаргасан зарим алдаанаас болж тушаал бууруулсан байж магадгүй хэмээн үзэж байгаа бол зарим нь Ким Ё Жоны нөлөө, эрх мэдэл дэндүү хурдан өсч байгаад ах нь санаа зовж, эдийн засгийн хямралын хажуугаар хүчирхэг өрсөлдөгчтэй болохоос эмээсэн байх гэж таамаглаж байгаа юм.
Түүнчлэн Сөүлийн Солонгос хүрээлэнгийн тоймч У Гён Собын тайлбарласнаар Ким Жон Ун дүүгийнхээ байр суурийг дарах болсон шалтгаан нь эдийн засгийн хямралтай, хувийн эрүүл мэнд нь асуудалтай байгаа Ким Жон Уны хувьд Ким Ё Жоны эрх мэдэл, нэр хүнд асар хурдтай өссөн нь аюултай гэсэн үзэлтэй холбоотой аж.
Ким Ё Жон өнгөрсөн жил эрх баригч намын онцгой зөвлөлийн гишүүн болж, олон хүний анхаарлыг татаж байсан тул хүмүүс энэ жил ч бас түүнийг зөвлөлийн гишүүн хэвээрээ үлдэнэ хэмээн найдацгааж байсан юм. Зөвлөлийн гишүүд нь улсын хамгийн өндөр эрх мэдэлтнүүдэд тооцогддог. Учир нь Ким Жон Ун хамгийн чухал шийдвэрүүдээ өөр хэнтэй ч биш, зөвхөн зөвлөлийн гишүүдтэйгээ хуралдаж гаргадаг билээ. Жишээлбэл, 2013 онд авга ах Жан Сон Тэг, 2012 онд цэргийн удирдагч Ри Ён Хо нарыг устгах шийдвэрээ Ким Жон Ун зөвлөлийн хүрээнд хуралдан гаргаж байсан аж.
2016 оноос хойш зохион байгуулагдаагүй, өнгөрсөн долоо хоногт эхлэн найман өдөр үргэлжилж, энэ долоо хоногт дууссан эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурал дээр Ким Жон Ун зөвлөлд багтах 30 хүний нэрсийн жагсаалт танилцуулсан ч тэр дунд дүүгийх нь нэр байгаагүй аж.
Хэдий тийм ч Ким Ё Жон улс төрийн цэвэрлэгээний золиос болоогүй, мөн улс төрийн карьераа орхиогүйг баттай эх сурвалжууд мэдээлж буй. Тухайлбал, тэрбээр хэдий онцгой зөвлөлд багтаагүй ч намын төв хорооны гишүүн хэвээрээ гэнэ. Түүнчлэн тэрбээр энэ долоо хоногт Өмнөд Солонгосыг шүүмжлэн “БНСУ-ын Гадаад хэргийн яам бол маш хачин байгууллага” хэмээн мэдэгдэл хийхэд төрийн мэдээллийн эх сурвалж дээр түүний албан тушаалыг намын орлогч дарга хэмээн бичжээ. Энэ нь түүний өмнөх албан тушаал буюу намын нэгдүгээр орлогч дарга гэдгээс доогуур албан тушаал юм.
Эх сурвалж: APNEWS
Отгонбаяр 2021-01-15 192.82.68.141
Хөл хүнд болсон гэсэн хойд солонгосын элчин сайдын ажилчин пак ах надад хэлсэн
Зочин 2021-01-15 139.5.216.58
Pack ah bish Fuck ah shuu 😀
хэхэ 2021-01-15 66.181.186.163
ХЭХЭ ТАРГАН ГАХАЙД БАС НЭГ ДАЙСАН ХЭРЭГГҮЙ БИЗ АЛЬ ХЭДИЙ НЬ ЦӨЛӨӨ БАЙЛГҮЙ ДЭЭ
Зочин 2021-01-15 122.201.31.132
Сайн хvний vр сvvт гvvний унага гэж vгтэй дээ!! Яаж ч муу байсан манай Элбэг тагжаан шиг хамгийн том Эрдэнэтийг нь комоор нь гусаад зогсож байхгvй л байх!!
Иргэн 2021-01-15 64.119.24.41
1 үйлдвэр байтугай улс орноо бүтнээр нь гусчихаад зогсож байхад юу вэ. Хаха
хэхэ 2021-01-15 66.181.186.163
ЗАРИМ Г И ЧИ Й НҮҮДИЙГ ХОЙД СОЛОНГОСРУУ ЦӨЛМӨӨР БАЙНАА ХАХА
Unknown 2021-01-15 150.129.141.225
Ene setgvvlch 1.8nd gargasan niitleldee Kim yeo jiniig ontsgoi zovloliin gishhvn bolson gj bichsenee odoo blohoor bloogvi gj ooriinhoo bichsen medeenii esreg niitlel tawihiin oron garan yum bhdaa
Б.ЕСҮХЭЙ 2021-01-15 66.181.188.145
Царай зүс нь оригоороо сайхан л охин байна. Хөдөлмөрч, өөрийн гэсэн бодолтой ухаантай ард түмэн дээ!
dugaar kodooru 2021-01-15 130.253.28.13
SHAARDLAGAGYI BOL-TV -COMPUTRAA ZALGUURAAR NI CALGAJ BAIX
yanz byriin xereg,y/ybd zoxion baiguulj-XOLBOOG Ni TANDAX, UTASDJNO YABUULJ BGAA. dotoodsh 2021-01-15 130.253.28.13
– xend xybiin medeellee,nuutslalaa.
-canacandaa
Зочин 2021-01-15 185.220.101.203
)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-15 202.9.47.5
ner hund osson bugdiig ***h n kommunizm shuu deee
зочин 2021-01-15 66.181.161.68
Умардынханы удирдлага хоорондоо хөлөө жийлцэнэ үү байна уу манайд ямар хамаа байна дэлхийн бодлогод нөлөөлөх хэмжээний улс биш яг очиж үзсэн биш манайханы үе үеийн арчаагүй нүдний булай болсон удирдагчдын дэргэд дээр ч юм билүү ,өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойгоо шоолно гэгчээр юм болж байх шиг
Зочин 2021-01-15 66.181.184.220
Энэ улс оронд очиж үзсэн хүн байна уу? Хөгжиж Хятад шиг болох гэж байна уу? Эсвэл Каддафи шиг болох нь уу?
Зочин 2021-01-15 92.38.148.53
yamar ch bsan niislel hot n tohijuulalt bairlaga baiguulamj zam teevriin asuudal n Ulaanbaatraas hamaagui deer. Ulaanbaatar l gej hog shoroondoo barigdaj, yamarch standartiin shaardlaga hangaagui barilgaar duurensen hot yumdaa.
Зочин 2021-01-15 202.179.24.124
Буудцан, эсвэл нохойд уруулж алсан ккк
Зочин 2021-01-15 185.220.101.18
алсан биз