Онгоцны ослоор тамирчдаа алдсан Шапокоэнсе сэргэж чадлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Онгоцны ослоор тамирчдаа алдсан Шапокоэнсе сэргэж чадлаа

Онгоцны ослоор тамирчдаа алдсан Шапокоэнсе сэргэж чадлаа

Бразилын хөлбөмбөгийн Шапекоэнсе клуб 2016 онд үндсэн бүрэлдэхүүнээ бараг бүхлээр нь онгоцны ослоор харамсалтайгаар алдсан билээ. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн клубуудын дундах Копа Судамерикано тэмцээний финалд шалгараад байсан Шапекоэнсе клубын зорчиж явсан агаарын хөлөг 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Боливи улсаас Колумб руу нисч байхдаа осолдож, хөлөгт байсан 77 хүнээс зургаа нь амьд үлдсэн түүхтэй.

Тэдэнтэй Копа Судамерикано тэмцээний финалд тоглох байсан Колумбын Атлетико Национал клуб Шапекоэнсе багийг хүндэтгэн 2016 оны Копа Супамерикано тэмцээний цомыг дурсгаж байв.

Гэвч ослоор багийнхаа арын албаны ажилчид, үндсэн бүрэлдэхүүнээ алдсан Шапекоэнсе клуб хүний нөөц, санхүү гээд бүх талаараа уналтад орж, 2019 онд Бразилын Сериэ-Б лиг рүү унав. Тэдэнд туслахаар Бразилын томоохон багууд тоглогчдоо зээлээр тоглуулж, Испанийн алдарт Барселона баг хандивын тоглолт хүртэл зохион байгуулж байлаа.

Энэ долоо хоногт Шапекоэнсе клуб Сериэ-Б лигийн 34-р тойргийн хүрээнд Фигуейренсе багийг талбайдаа хүлээн аван тоглож, 2-1 гэсэн харьцаатай хожсоноор эргэн Сериэ-А дээд лигт дэвших болзлоо хангалаа.

Шапекоэнсе баг твиттер хуудастаа “Эргэн тавтай морил. Бид Сериэ-А лигт эргэн ирлээ. Энд эргэн ирэх амаргүй байлаа. Бидний төсөөлж байснаас ч хүнд зүйлсийг тууллаа. Хамтын ажиллагаа, хандлага, эгэл даруу байдал, нэгдэл, хамгийн гол нь дээрээс ирсэн хүч чадал Шапекоэнсе багийг амлалтандаа хүрэхэд туслалаа” хэмээн жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж