Container Ready Infrastructure арга хэмжээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Container Ready Infrastructure арга хэмжээ зохион байгуулав


Технологийн шинэ шийдлүүдийг бүтээгч дэлхийн алдарт Dell Technologies компани өөрийн албан ёсны түншүүд болох Саммит Компьютер Технологи болон АйТиЗон компаниудтай хамтран Container Ready Infrastructure онлайн арга хэмжээг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулав.

Онлайн эвентээрээ дамжуулан шинэ шийдлүүдийн нэг болох клауд-хандлагат аппликэйшн, контейнерыг дэмжин ажиллах дэд бүтцийн талаар танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрээс Dell Technologies компаний шилдэг мэргэжилтнүүд оролцон, Монголын мэргэжилтнүүдэд туршлагаасаа хуваалцан, шинэ мэдлэг мэдээллийг түгээлээ. 2022 он гэхэд энтерпрайз аппликэйшны 90% нь клауд-хандлагатай шинээр хөгжүүлэгдэж, энтерпрайз компаниудын 70% нь виртуал машин, контейнер болон клаудаа нэгдмэл процессоор удирддаг болох юм байна.

Container Ready Infrastructure онлайн арга хэмжээг нээж Dell Technologies компанийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан менежер хатагтай Jennifer Ooi болон Dell Mongolia-гийн бизнес хариуцсан менежер хатагтай Т. Сэлэнгэ нар мэндчилгээ дэвшүүлэн, дэлхийн технологийн хандлага ямар байгааг танилцуулсан юм. Хоёр өдөр үргэжилсэн уг арга хэмжээнд нийт найман илтгэл танилцуулагдаж, мөн дэмо ажиллуулсан нь оролцогч нарт тун сонирхолтой байв.

Клауд, контейнерын технологитой холбоотой сүүлийн үеийн технологийн шийдлийн талаар мэдээлэл авах, энэхүү арга хэмжээний видеонуудыг дахин үзэхийг хүсвэл https://www.facebook.com/SummitComputerTech хуудсаар зочлоорой. Container Ready Infrastructure арга хэмжээний илтгэлүүдийг цувралаар оруулж байна. Клауд, контейнерын технологийн шийдлүүд дээр Саммит Технологийн мэргэшсэн мэргэжилтнүүд хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж