АНУ-Хятадын хооронд өрнөсөн худалдааны дайнд Хятад улс ялсан нь 2020 оны эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна. Хэдийгээр дэлхий нийтийг цар тахал нөмөрч, улс орнууд ихээхэн хямраад байгаа ч Хятад улс эсрэгээрээ ашигтай ажиллажээ. Энэ нь тус улсыг АНУ-аас илүү бөх бат суурьтай гэдгийг харуулж байна гэж судлаачид дүгнэсэн байна.
Бээжингийн эрх баригчдын гаргасан тоон мэдээллээс харахад Хятадын гадаад худалдааны баланс 2020 оны арванхоёрдугаар сард 78 тэрбум ам.долларын ашигтай байжээ. Харин 2020 оны нийт дүнгээр тус улсын гадаад худалдаа 535 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2019 оны үзүүлэлтээс 27 хувиар өссөн дүн болсон байна. Түүнчлэн өнгөрсөн онд тус улсын экспортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрчээ.
Энэхүү өсөлтөд цар тахлыг эрт дарж, эдийн засгаа сэргээсэн, дэлхийн бусад улс орнууд Хятадаас хамгаалах хэрэгсэл ихээр худалдаж авч байгаа, дэлхий даяараа хүмүүс гэрээсээ ажиллах горимд шилжиж буй учир электрон тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэв.
АНУ-Хятадын худалдааны хувьд 2020 онд Хятад улс АНУ-тай хийдэг худалдаанаас 317 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оноос долоон хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд үүнээс харвал худалдааны дайнд Хятад улс ялсан гэж дүгнэж болно гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: CNN
хэхэ 2021-01-15 66.181.186.163
хэхэ ХУДАЛДААНЫ ДАЙН ДУУСААГҮЙ ОДОО ХОЁРДУГААР ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА Ш ДЭЭ
хөх толбогүй хүн 2021-01-15 66.181.161.59
монголчуудын арчаагүй залхууг дэлхии гайхдаг иим хөрштэй атал муулдаг дотроо хятад гаралтан хайж муу бүхнээ тохно хараана атаархана ерөнхии сайд ерөнхиилөгч нь боловсролгүй үргэлж онигоонд орно
Б.ЕСҮХЭЙ 2021-01-15 66.181.188.145
Хятад хүчирхэгжиж хөгжил нь хурдасч байвал манайд ашигтай бус уу !? Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хаяанд байгаа хөршөөсөө ихийг сурч, энэ их боломжийг ашиглан ирээдүйн өндөр хөгжил, баян чинээлэг болох зорилгоо биелүүлж болох боломж дүүрэн байна. Гагцхүү бидний ухаалаг, хирсүү, хөдөлмөрч, шулуун шудрага, эр зоригтой байдлаас бүх юм шалтгаалах юм. Дээр нь эв нэгдэл нэмэгдвэл бүр ч чамбайрах болно. Энх тайван цагт дайны тухай мартвал сөнөхийн үндэс болдог гэж Тан улсын цэргийн жанжин Ү Ши
Б.ЕСҮХЭЙ 2021-01-15 66.181.188.145
хэлжээ. Тайван цагт сэрэмж хэрэгтэй. гэж манай аугаа их эзэн Богд Чингис хаан хойч үедээ сануулан захижээ!!! Их хүч задарлыг авч ирдэг. Олон үндэстнээс бүрдсэн хоёр хөрш маань дотоодынхоо самуунд өртөн хэзээ мөдгүй задрах нь ойлгомжтой. Тэр цагт бидэнд жинхэнэ аюул ирэх болно!!! Түүнийг сөрөх зүрх, тархи, хүч хойч үед минь хэрэгтэйг үргэлж санан бэлдтүгэй!!!!!
Зочин 2021-01-15 202.9.46.221
Маш зөв бичжээ.
иргэн 2021-01-15 192.82.75.64
хятадад хэцүү байгаа. юу билээдээ тэдний хэлсэн өөрсдийнхөн үг нь байдаг даа, хүчтэй үед даруухан бай, хэцүү үед хүчтэй шиг бай ч билүү нэг үг байсан даа
Хятад хүчирхэг харагдаж, дээрэлхэж эхэлбэл дотроо туйлын хэцүү байгаа юм байна гэж бодоорой
Зочин 2021-01-15 185.220.101.203
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Trumping ach 2021-01-15 172.58.228.83
Gaaliin tatvar nemeed hudaldaanii aldagdal buurahgui , olon ulsiin gereeg hiij shahah heregtei ei gej ediin zasagchid ni zuvluhuur oilgohgui, Navarro gedeg charlatan aar zuvluhuu hiij teneglesen. Bolovsrol medleggui Erunhiilugchiin ayul daa
Зочин 2021-01-15 202.55.188.89
Gants changaldag Trump ni unasan yum chin China delhiid noyorhloo togtooh biz
zochin 2021-01-15 66.181.176.149
Novshiin Hyataduud hergeer virus taraaj oorsdodoo bdliig ashgigtaigaar erguulee biz.