Худалдааны дайнд Хятад улс ялсан гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Худалдааны дайнд Хятад улс ялсан гэж дүгнэжээ

Худалдааны дайнд Хятад улс ялсан гэж дүгнэжээ

АНУ-Хятадын хооронд өрнөсөн худалдааны дайнд Хятад улс ялсан нь 2020 оны эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна. Хэдийгээр дэлхий нийтийг цар тахал нөмөрч, улс орнууд ихээхэн хямраад байгаа ч Хятад улс эсрэгээрээ ашигтай ажиллажээ. Энэ нь тус улсыг АНУ-аас илүү бөх бат суурьтай гэдгийг харуулж байна гэж судлаачид дүгнэсэн байна.

Бээжингийн эрх баригчдын гаргасан тоон мэдээллээс харахад Хятадын гадаад худалдааны баланс 2020 оны арванхоёрдугаар сард 78 тэрбум ам.долларын ашигтай байжээ. Харин 2020 оны нийт дүнгээр тус улсын гадаад худалдаа 535 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2019 оны үзүүлэлтээс 27 хувиар өссөн дүн болсон байна. Түүнчлэн өнгөрсөн онд тус улсын экспортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрчээ.

Энэхүү өсөлтөд цар тахлыг эрт дарж, эдийн засгаа сэргээсэн, дэлхийн бусад улс орнууд Хятадаас хамгаалах хэрэгсэл ихээр худалдаж авч байгаа, дэлхий даяараа хүмүүс гэрээсээ ажиллах горимд шилжиж буй учир электрон тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэв.

АНУ-Хятадын худалдааны хувьд 2020 онд Хятад улс АНУ-тай хийдэг худалдаанаас 317 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оноос долоон хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд үүнээс харвал худалдааны дайнд Хятад улс ялсан гэж дүгнэж болно гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж