Иванкагийн хамгаалагчдын 00-ын өрөөнд 100 мянган ам.доллар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Иванкагийн хамгаалагчдын 00-ын өрөөнд 100 мянган ам.доллар зарцуулжээ

Иванкагийн хамгаалагчдын 00-ын өрөөнд 100 мянган ам.доллар зарцуулжээ

АНУ-ын засгийн газар Иванка Трамп болон түүнийг хамгаалдаг тусгай албаныхны ариун цэврийн өрөөний хэрэгцээнд зориулж сар бүр 3000 ам.доллар зарцуулдаг байжээ.

Тэгэхдээ тэр мөнгөөр Иванка Трамп болон Жаред Кушнер нарын гэрийн ойролцоох ариун цэврийн өрөөнүүдийг хамгаалагчдын хэрэгцээнд зориулан өөр хүнд үйлчлүүлэхгүй байхаар зохицуулан түрээслэдэг байсан аж. Ийнхүү бодож үзвэл Дональд Трампын Ерөнхийлөгч байх хугацаанд засгийн газрын 100 мянга гаруй ам.доллар зөвхөн Иванкагийн хамгаалагчдын 00-ын өрөөнд зарцуулагджээ.

Трампын охин Иванка болон хүргэн Жаред нар АНУ-ын Капитолоос холгүй орших хотын захын 5.5сая ам.долларын үнэтэй, зургаан унтлагын өрөө бүхий цагаан харшид амьдардаг. Тэдний гэрийн ойролцоо мөн Барак Обама гэр бүлийн хамт есөн унтлагын өрөөтэй харшид аж төрдөг аж.

Цагаан ордны мэдээлснээр Иванкагийн гэр бүл харшийнхаа зургаан ариун цэврийн өрөөний нэгийг хамгаалагч нарын хэрэгцээнд зориулан гаргаж өгөхийг санал болгосон ч тусгай албаныхан өөрсдөө зөвшөөрөөгүй аж.

Эхэндээ хамгаалагч нар гадаа зөөврийн нойл байрлуулсан ч хөршүүд түүнд нь ихээр дургүйцсэн байна. Тиймээс тэд Обамагийн гэрийн гараж дахь илүү 00-ын өрөөг ашиглах болжээ. Удалгүй 2017 онд тусгай албаныхан Кушнерийн хөршүүдийн нэгнийх нь подвалын өрөөг түрээслэхээр шийдсэн байна.

Повдалын эзэн Кэй Кендалл “Хамгаалагчдад усанд орж, амарч, хоолоо идэж, хуралдах зэргээр өөрсдийн гэсэн орон зай хэрэгтэй болсон нь ойлгомжтой. Тиймээс би тэдэнд тус болсондоо баяртай байдаг” хэмээн ярьж байжээ.

Засгийн газрын баримтаас үзэхэд, тус өрөөний түрээсэнд нийт 144 мянган ам.доллар төлсөн байна. Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр энэ нь Иванкагийн гэр бүлийн шийдвэр биш байсан аж. Тэрбээр “Иванка, Жаред хоёр маш гайхалтай өгөөмөр хүмүүс. Тэд тусгай албаныханд гэрийнхээ нэг хэсгийг хэрэглүүлэхэд хэзээд бэлэн байсан. Гэхдээ тусгай албаныхан өөрсдөө шийдвэр гаргасан юм. Харин Иванка тэдний шийдвэрийг хүндэтгэсэн төдий” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж