Орчин үеийн үзэсгэлэнгийн танхимуудын үүсэл хөгжлийн эхлэл нь 1851 онд Лондон хотын Хайд паркд “Олон улсын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн” нэртэйгээр зохион байгуулагдсан арга хэмжээг гэж үздэг. Салбар бүрийн техник технологийн дэвшил, цаашдын хөгжлийг нэг дор мэдрэхээс гадна хамгийн чухал нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг холбох нь үзэсгэлэнгийн гол зорилго байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн цагийг хэмнэж, богино хугацаанд төвлөрсөн цэгээс олон сонголт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авах боломж олгодог бол нөгөө талаас бизнес эрхлэгч талд богино хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, борлуулах боломж олгодог.
Дэлхийн 2-р дайны дараа баригдсан 70 жилийн түүхтэй энэхүү байгууламж нь дэлхийн үзэсгэлэнгийн хамгийн том талбайтай төв юм. Жилд ойролцоогоор 5,000 үзэсгэлэн зохион байгуулагдаж, 210,000 оролцогч хамрагддаг бөгөөд технологийн чиглэлийн үзэсгэлэн, арга хэмжээнүүд ихээр зохион байгуулагддаг.
Дэлхийд хэмжээгээрээ 2-рт ордог энэхүү үзэсгэлэнгийн талбай 2015 онд нээлтээ хийсэн бөгөөд БНХАУ-ын томоохон үзэсгэлэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Пудонг олон улсын нисэх онгоцны буудалтай шууд холбоотой учраас олон улсаас ирж буй оролцогчдод хамгийн таатай нөхцлийг бүрдүүлж чадсан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд IMEX буюу аялал жуулчлалын салбарынханы чуулдаг хамгийн том арга хэмжээг зохион байгуулж байна. Технологийн шинэлэг шийдэл, дэвшилтэд технологитой танилцах хүсэлтэй бол та энэхүү арга хэмжээг зорьж үзээрэй. Байгууламж нь нийт 10 том танхимаас бүрддэг байна.
Шинэ Мишээл Экспо (6,350 m2) – Монгол улс, Улаанбаатар хот
Шинэ Экспо нь үзэсгэлэн зохион байгуулахаас гадна олон улсын хурал цуглаан, спортын арга хэмжээнүүд, хамтлаг дуучдын концерт зохион байгуулах бүрэн боломжтой. Энэхүү байгууламж ашиглалтанд орсоноор ОУ-ын томоохон байгууллагуудыг хүлээн авч, үзэсгэлэн зохион байгуулах бүрэн боломж нь бүрдэж, улс орны экспортод эерэг нөлөө үзүүлнэ. Дэлхийн томоохон үзэсгэлэнгийн байгууламжуудтай хэмжээгээрээ өрсөлдөхгүй ч Шинэ Мишээл Экспо төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд улс орны хөгжил, тэр дундаа аялал жуулчлал, экспортын салбарт хувь нэмрээ оруулах зорилгоор хийгдэж байгаа бүтээн байгуулалт юм.
Та Монголын хамгийн том мега төсөлд өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсвэл Мишээл Сити төслийн багийнхантай холбогдоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7505-7788