Биатлонч Т.Ариунболд Монголын биатлоны түүхэнд бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Биатлонч Т.Ариунболд Монголын биатлоны түүхэнд бичигдлээ

Биатлонч Т.Ариунболд Монголын биатлоны түүхэнд бичигдлээ

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн өчигдөр (2020.01.14) Германы Арберт хотноо эхэллээ. Тэмцээнд Монголын таван биатлонч өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдийн 10 километрын спринт уралдаанд 148 тамирчин уралдсанаас Э.Энхсайхан 90, спортын мастер Ц.Адъяажаргал 97 байр, эмэгтэйчүүдийн 7.5 километрын спринтэд 135 тамирчин өрсөлдсөнөөс Т.Ариунболд 93, М.Должинсүрэн 115, Д.Энхчимэг 125 дугаар байрт тус тус оров.

Олимпийн эрхийн босго оноо 180-аас дотогш байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын гурван тамирчин өнөөдөр босго оноогоо давжээ. Биатлонч Э.Энхсайхан 145.83, Ц.Адъяажаргал 153.95, Т.Ариунболд 170.61 оноо авсан талаар Монголын биатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр дуулгалаа.

Монголын биатлончдоос эрэгтэй, эмэгтэй төрөлд хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн жил Швейцарь улсын Лозанн хотод болсон Залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцсон, 18 настай, ОУХМ Э.Энхсайхан 58, спортын мастер Т.Ариунболд 42 тамирчныг тус тус ардаа орхижээ. Биатлонч Т.Ариунболд бүх буудалтаа алдаагүй буудаж, Монголын биатлончдоос түүхэн амжилт үзүүлжээ.

Тэрбээр 10 сумаас 10 оносноор цэвэр буудалт хийж, түүхэн амжилт үзүүлэн, Монголын биатлоны түүхэнд бичигдлээ. Учир нь Монгол Улс 1964, 1968 оны өвлийн олимпод оролцож байсан түүхэн уламжлалтай. Монголын биатлоны холбооноос бүх цаг үеийн түүхэнд тэмцээний портоколд цэвэр буудлага бүртгэгдэж байгаагүй бөгөөд Т.Ариунболдын хувьд Монголын биатлоны түүхэнд анхных гэдгээр бүртгэгджээ.

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээний эрэгтэйчүүдийн ойрын зайд Норвегийн Александр Андерсон, эмэгтэйчүүдийн уралдаанд ОХУ-ын Татьяна Акимова гээд бидний сайн мэдэх биатлончид түрүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж