Oppo шинэ загваруудаа танилцууллаа | News.MN

Oppo шинэ загваруудаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Oppo шинэ загваруудаа танилцууллаа

Ухаалаг гар утасны зах зээлд залуусын стиль хэв маягт тохируулсан загваруудаа удаа дараа гаргаж, чамгүй амжилттай яваа Хяталын бренд бол Орро. Тэд дахин шинэ загваруудаа гаргаж, худалдаанд гарсан эхний өдрөө л 180 мянган ширхгийг борлуулж чаджээ.

Энэ удаагийн шинэ загварууд нь Oppo R9 болон Oppo R9 Plus гэсэн нэртэй ба худалдан авагчдын дийлэнх нь хятадууд байсан байна. Эдгээр шинэ загварууд ийнхүү эхний өдрөө өндөр борлуулалт хийсэн нь зар сурталчилгаатай холбон тайлбарлаж байна.

Тус загваруудын зар сурталчилгаанд хятадын алдартай оддыг тоглуулсан аж.

Т.МӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж