Samsung-ын шинэ туршилтын бүтээл

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Samsung-ын шинэ туршилтын бүтээл

Мотоцикль унах дуртай залууст дуулгах таатай мэдээ байна. Өмнөд Солонгосын Samsung корпораци мотоциклтд зориулсан ухаалаг салхины шилний туршилтын загвараа танилцуулжээ.

Энэхүү ухаалаг шил нь гар утастайгаа холбон ажиллуулснаар жолоо барьж явах үедээ дэлгэцэн дээрээ хурд болон бусад үзүүлэлтээ хянахын хажуугаар гар утсандаа ирж буй дуудлага, цахим шуудангуудыг харах боломжтой аж.

Мөн таныг жолоо барьж байхад гаднаас дуудлага ирвэл жолоо барьж байгаа тул хэсэг хугацааны дараа эргэн залгах тухай автомат мэссэж илгээх боломжтой.

Үнэхээр догь биш гэж үү.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж