Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар өнөөдөр (2021.01.15) мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. АН-ын X их хурал бол хүчин төгөлдөр хурал. Улсын дээд шүүхээс тодруулах зүйл байна гэж хэлсэн. Бид дээд шүүхийн шийдвэр цаасаар гарс ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдэгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед эрх баригч намын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. АН өөрөө 200 мянган гишүүнтэй. Энэ хүмүүсийн дэмжлэг байдаг учраас бид зөв зүйл, шударга ёсны тэмцэлээ цаашид үргэлжлүүлнэ. Үндсэн дүрмийн жижиг алдааг дахин засч, Улсын дээд шүүхэд бид дахин хүсэлтээ өгч, намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх бүртгэлээ сэргээх хүсэлтээ дахин өгнө.
Нийслэлийн АН-ын дарга Б.ПҮРЭВДАВАА:
-Өнгөрсөн хугацаанд АН-ын үйл ажиллагаа доголдож, хоёр хуваагдсан гэх агуулгыг иргэдэд өгөх гэж оролдлоо. Яг өнөөдрийн байдлаар аймаг, дүүрэг, нийслэлийн нам дотроо хуваагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. 2017 оны намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцийн засвар байна гээд С.Эрдэнэ даргалж байхдаа 14 хоногийн хугацаанд засч, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Бүртгэлийн хувьд тохиолддог үйл ажиллагаа болохоос нам бутарсан зүйл байхгүй. АН дотроо үл ойлголцолтой, удаашралтай явагдаасай гэдэг хүсэл АН-ын эсрэг байр суурьтай хүмүүст ашигтай байгаа учраас ийм үйлдэл гаргаж байна.
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Улсын дээд шүүх анх цахим бүртгэлд таныг бүртгэсэн хэрнээ одоо яагаад хасагдаж байгаа юм бол. Мөн С.Эрдэнэ одоо болтол намын дарга хэвээрээ гэж тайлбарлаад байгаа?
-Улсын дээд шүүхийн шийдвэр цаасаар ирсний маргааш нь бид хүсэлтээ өгнө. X их хурлаар баталсан Үндсэн дүрмээ засаад өгнө. Улсын дээд шүүхэд цахим бүртгэлд миний бие намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлт өгсний дагуу бүртгэсэн. Зарим нэг шаардлагатай тодруулах зүйл байгаа гэж ойлгож байгаа учраас дахин хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгнө. Би дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч хийж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Улсын дээд шүүх танай намын даргыг эрх бүхий хүн тодорхойгүй гэсэн тайлбар өгсөн байсан?
-Улсын дээд шүүх цахим бүртгэлийн санд бүртгэсэн бүртгэлдээ тодорхой шийдвэрүүдээ тодруулж өгөх хүртэл, бүртгэсэн бүртгэлээсээ Ц.Тувааны нэрийг хассан. Бид баримтуудаа тодруулж өгсний дараа Ц.Тувааныг бүртгэх хүсэлтийг дахин өгнө. АН-ын удирдлагад Нийслэлийн АН-ын дарга ордог. Тэр дагуу Нийслэлийн АН-ын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нар намын удирдлагын үүрэг гүйцэтгээд явж байна.
–Танай намын тамга аль нь хүчинтэй юм бэ. УБЕГ-аас мөн тайлбар гаргасан байсан шүү дээ?
-Надад гардуулж өгсөн тамга хэвээр байгаа. УБЕГ эрх баригчдын гар хөл болж, хууль бус шийдвэр гаргасан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2021-01-15 202.21.109.36
Женко АН-ыг самарч эхэллээ.
Зочин 2021-01-15 66.181.189.95
Шорон Эрдэнэ яахаа мэднэ
Зочин 2021-01-15 109.252.83.165
Олон намын ч хэрэг алга даа
Зочин 2021-01-15 64.119.21.209
АН дотроо ойлголцож учраа олоочээ, 2 хуваагдчихаад бид хуваагдаагүй гээд, 2 дарга, 2 тамга, 2 хэрэг эрхлэх газрын дарга, 2 байр, 2 талаасаа ээлжилж мэдэгдэл хийгээд хэдий хүртэл үргэлжлэх вэ? Буруутанг дотроосоо хай. Хэн хэн нь би унгаагүй гээд байх юм.
Зочин 2021-01-15 66.181.161.55
УДШ хэний талд ажиллаад байнаа. АН ын шийдвэрийг болохоор сар шахам болгож байж арай нэг гаргана. ХҮН нх болохоор хурал нь дуусаагүй шахам байхад шийдээ гаргана. Энэ шударга ёс уу.
Зочин 2021-01-15 64.119.17.187
Намыхха хагаралд МАНыг оруулаад яах бэ,өөрсдөөсөө буруугаа хай,
Баяа 2021-01-15 66.205.4.66
Жирийн хүний нүдээр харахад Женкогийн гар хөл бологсод л бна гэж харагдаж бна. Намынхаа удирдлагыг хүчээр, худал хуурмаг аргаар авах гэж оролдож байгаа нь цаашид буруу жишиг тогтоох аюултай юм. Женкогийн бэлтрэг З.Энхболд нь Тувааны ард нуугдчихаад хорлонтой ажиллагааг далдуур удирдаж байгаа. Ийм хүмүүс яаж ард түмний итгэлийг даах вэ дэ, ард түмэн тэнэг биш шүү дэ.
Иргэн 2021-01-15 66.181.178.220
Ер нь А.Н ыг татан буулгаж өөр нам байгуулах хэрэгтэй санагдна.30 жилд буруу замаар явсан. Зөв эхлээд одоо дампуурсан даа.үр дүнд ард иргэд замбараагүй эх зараа алдсаныг түүх гэрчилнэ.хүн бүхэн дураараа дургиж дунд ЧӨМӨГӨӨРӨӨ эргэдэг болсон доо.
Зочин 2021-01-15 202.126.89.32
Ц.ТУВААН ГУАЙ ТАНД БАЙГАА ТАМГЫГ УБЕГ ХУУЛИЙН ДАГУУ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ГЭЖ МЭДЭГДСЭН. ОДОО ШҮҮХДЭЭД НЭМЭР БАЙНА УУ,. МАНАЙ ТӨВ АЙМАГТ ШИЙДВЭРЛЭХ ОЛОН АСУУДАЛ БАЙНА ШҮҮ, ГИШҮҮН ЭЭ
Зочин 2021-01-15 192.82.76.12
Jenkogiin bugsnii alchuuruud!
Зочин 2021-01-15 66.181.189.75
Туваанаа чи хамгаалалт ав наад Эрдэнээ чинь эрүүгийн
zochin 2021-01-15 66.181.186.109
Юун МАН бэ.Өөрсдөөсөө алдаагаа хайгаач.АН үнэхээр энэ хэдэн балайгаар дуусгавар болж тоглуулж дууслаа.Эрүүл хүмүүс энэ намд байна уу.Өмнөөс нь ичиж үхлээ.
Зочин 2021-01-15 103.212.119.161
Хүрэлсүх 24 онд салба нүдүүлэхгүйн тулд хулгайч С.Эрдэнээр АН-ыг бужигнуулж байна. С.Бямбацогтын "Алтайн зам" компаны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д. Дэлгэрсайханыг УБЕГ-ын даргаар тавьсаны учир энэ бөлгөө
ЗОЧИН 2021-01-15 202.131.233.190
ЭДНУУС ЗӨВ Л ТАЙЛБАРЛАЖ БН Ш ДЭЭ, ЖИНХЭНЭ ТАМГА НЬ ТУВААНД БАЙГАА БИЗ ДЭЭ, ТЭР ТАМГА АВАХДАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ГЭЖ АЛБАТАЙ АВСАН БИЗ ДЭЭ, ДАРААГИЙН ДАРГА ТОМИЛОГДОХОД НЬ ТЭР ТАМГАА ӨГӨХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ,УБЕГ-ын БАЙЦААГЧ НЬ ЯМАР УЧРААС ЭРДЭНИЙН ТАЛД ДҮГНЭЛТ ГАРГАСНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ТЭР БАЙЦААГЧИД ТИЙМ ЭРХ БАЙДАГ ЮМУУ, ЭРДЭНЭ ТАМГАА ӨГӨХДӨӨ БИ ОГЦОРЛОО ГЭЭД ДАРГАА ӨГЧИХСӨН БИЗДЭЭ, ОДОО ЯАГААД БИ ДАРГА ХЭВЭЭРЭЭ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ, ЯЛИМГҮЙ ЗӨРЧЛӨӨС БОЛООД ИНГЭХ ЁСГҮЙ.
Зочин 2021-01-15 192.82.67.143
ЭРДЭНЭТЭЙГЭЭ ЭХЛЭЭД УЧРАА ОЛООЧ, ТЭГЭЭД Л МАН РУУ ДАЙРАХАА УРЬТАЛ БОЛГОХ ЮМ.
Зочин 2021-01-15 192.82.69.148
ХЭХЭ ТЭР ТАМГААР ЧИНЬ ТЭР ХҮН ЯАХ ЮМ БЭ ХҮЧИНГҮЙ ТАМГААР ТЭНЭГ ГАХАЙ МИНЬ
zochin 2021-01-15 66.181.176.100
ODOO BURUUGAA BAS BUSAD RUU CHIKHCHIKHSEN SHAAJ YAWNA , PIZKANUUD
зочин 2021-01-15 66.181.161.42
Адагын зарга арав хоног. Энэ хаваржингийн ажил болох биз дээ. Тэгээд эцэстээ АН будаа
MGL 2021-01-15 103.212.117.165
Durmendee zuvkhun Genco-d zoriulsan tur zaalt khulgaigaar oruulsan ni mash aimshigtai
mgl 2021-01-15 59.153.115.156
hunees buruugaa haihaas umnu uursdiiguu hardaa. archaagui huurmag baival uils chini butehgui deerees ni busad chini ushigluj taarna shuu dee.