Орон сууцны 528 зээлийг 5 хувьд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Орон сууцны 528 зээлийг 5 хувьд шилжүүлжээ

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлжээ.

Энэ сарын 24-ний байдлаар арилжааны банкууд 2005 иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 461 иргэний 5 хувийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8 хувийн хүүтэй 62.1 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж