Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн, ноён Траян Лауренцю Христеа өнгөрсөн долоо хоногт (2020.01.08) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзжээ. Энэ үеэр тэрбээр “Женевт болсон Хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэх үед зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалттай байна гэсэн ойлголт авсан ч бодит байдалд, иргэдтэй уулзсаны дараа миний сэтгэгдэл өөрчлөгдсөн. Хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаад хамтран ажиллах шаардлагатай байна.
Европын холбооноос танай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс хамгийн үр өгөөжтэй нь GSP+ төсөл юм. 6000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг бид олгосон. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд танай улс нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээний үүргээ биелүүлэх шалгууртай. Цаазын ялыг дахин хэрэглэж эхэлбэл ЕХ-ны үйл ажиллагаа Монгол Улсад зогсох болно” гэж хэлжээ.
Тэрбээр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нарыг хүлээн авч уулзахдаа шинэ бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүсээд “Та бүхний үйл ажиллагаа бүх түвшинд хүрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг туршлагыг бий болгоход тун чухал болохыг онцлон тэмдэглэе” гэжээ.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд 20 жилийн ойтой золгож байгаа аж. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелүүлэх шинжтэй болж, хариуцлагын тогтолцоо чангарсан, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар жил бүрийн эхний улиралд багтаан заавал хэлэлцэж байхаар хуульчилсан зэрэг нь шинэ шатанд үйл ажиллагаагаа явуулахад дөхөм болно гэж үзэж байгааг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан илэрхийлсэн байна. Мөн тэрбээр “Комисс ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүдээ боловсруулж байна. Ковид-19 цар тахлын үед үүсч буй хүний эрхийн зөрчлүүдэд хамтран ажиллах, одоо хэрэгжүүлж буй туслах малчдыг чадавхжуулах төслийг үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна” гэжээ.
Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Covid-19 цар тахлын үе дэх хүний эрхийн зөрчлийг харилцан мэдээлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт, түүний тайлагналт, явцад хяналт тавих, олон улсын гэрээ, конвенцын орчуулгыг засч сайжруулах, ХЭҮК-ын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Б.ЖАРГАЛ
б 2021-01-15 59.153.85.99
Энэ коммент бичиж байгаа гарууд зоргоороо олон юм хуцах юмаа. Наад цаазын ял сэргэх чинь өнгөрсөн. ЕХ хэрэггүй ч гэх шиг их тэнэгтэх юм. Тэгвэл НҮБ-ийн өмнө бид бас үүрэг хүлээчихсэн байгаа ш дээ. Монгол ялна, НҮБ хэрэггүй гээд НҮБ-аас гарчих юм уу? Хичнээн хүсээд ч цаазын ял сэргээх хоншоор байхгүй болсон. Жижигхэн оронд ямар ч сонголт байхгүй. Бодит байдалтайгаа эвлэрээд улс төрчдийн шоунд автахгүй байвал таарна.
Зочин 2021-01-15 66.181.161.119
Европын холбооноос гараад цаазын ялыг сэргээхгүй бол гэмт хэрэг улам ихэсч байна. 25 жил бузар хүүрнүүдийг тэжээж байхаар шууд цаазалсан нь дээр.
Зочин 2021-01-15 66.181.189.11
ТЭЖЭЭХ ЗАРДЛЫГ НЬ ЕХ ГАРГАНА БИЗ.
хө 2021-01-15 122.201.21.102
Цаазын ялаа сэргээ, Япон гэх мэт ихэнхи орон цаазын ял тогтоох хуультай байхад Монголд болохгүй гэж хүмүүсийг төөрөгдүүлэх, хэдхэн хүмүүст зориулсан тэнэг юм бичихээ болимоор юм.
зочин 2021-01-15 66.181.161.94
х*******н боол болоод явж байхдаа таарсан үхэрнүүд
Зочин 2021-01-15 192.82.69.193
ЕХ-г Монголоос хөөж явуул.. Монгол чинь Азийн орон. ЕХ бидэнд ямарч падлий алга.
Gengis 2021-01-15 192.82.69.193
Европын Холбоо нь Монгол улсыг дарамтлахаа болих хэрэгтэй. АНУ. Япон, Хятад гээд зөндөө улс оронд цаазын ял байна. Тэднийг яаж ч чадахгуй хэвтэж муугаар нь Монгол Улсыг дарамтлах гэж. Сөнөж бутарч байгаа ЕХ өөрийгээ л хичээ. Бусдын явдалд оролцох нь лөөлөө байна. Тэдэнтээ тэдэнгүй амьдарч болох биз. Ер нь, тэд юу хийж гийгүүлсэн болоод тэгж их томроод байгаа пяздакнууд вээ. Хаа байсын холын ЕХ бидэнд ямар хамаа байна.
Зочин 2021-01-15 202.21.108.7
ЕХОЛБОО х** ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭ,,,, ЕХ ТЭДЭНД ТУСАЛСАН ЛУЙВАРЧДАА ХАМГААЛАХ САНААТАЙ ГОЦВАА
Зочин 2021-01-15 84.247.50.134
Монгол улс үндсэн хуулиараа цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрчихсөн улс орон шүү. Элбэгдорж л далдагнаж явж цаазгүй орон боллоо гэж сүржигнэсэн. Угтаа бол түүнд хэн ч зөвшөөрөл өгөөгүй.
иргэн 2021-01-15 202.179.26.88
Худлаа Тархи угаасан зүйлд Бүү итгэ, Ардчилал хүний Эрх гэж ярьдаг АНУ-д өнөөдрийг хүртэл Цаазын ял байж л байна, Тэглээ гээд Европын холбоо болон бусад Улс орнууд АНУ болон Цаазын Ялтай бусад Улс орнуудтай Харилцаагаа тасдсан нь хаа байгаа юм, Харин ч Цаазын Ял байхгүй болсноор Улс төрчид Эрх мэдэлтэнгүүдын Улс орон Ард иргэдийнхээ Эсрэг Ноцтой Гэмт хэрэг үйлдэх нь ихсэж байгаа шүү,
Зочин 2021-01-15 192.82.69.120
Ингэж битгий худлаа суртлаар ард түмнээ төөрөгдүүлээрэй. Элбэгдоржийн худал үг бна
Зочин 2021-01-15 66.181.191.57
EX нь АНУ тай харилцаагаа зогсоосон гэсэн үг үү. ойлгосонгүй.
зочин 2021-01-15 192.82.73.70
Хүний эрх гэж энэ дэлхий дээр байхгүй бүх улс орнууд хууль дүрмээр амьдардаг
Й 2021-01-15 66.181.161.56
Энэ гуйлгачин Трампад хандаж чадахгүй хэвтэж. Муусайн олиггүй улс төрчдөөс болж өрөнд ороогүй бол.
Зочин 2021-01-15 66.181.161.79
Битгий х**. Монголд цааз маш хэрэгтэй
Зочин 2021-01-15 66.181.180.145
Дээр цуврал а******н Жэнко бичив
Зочин 2021-01-15 66.181.180.145
Дээр цуврал алуур-чин Жэнко бичив