Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов | News.MN

Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов

Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов

Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан шинэ оны өмнө намынхаа ҮБХ, Их хурлаа хуралдуулж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасантай зэрэгцэн УБЕГ-т бүртгэлтэй АН-ын дарга С.Эрдэнэ Ц.Тувааны энэ үйлдлийг хуулийн дагуу яваагүй хэмээн Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг нь өчигдөр хэлэлцэв.

Улсын дээд шүүхээс “Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн шийдвэр гаргав.

Угтаа бол АН-ын Ц.Туваан нарын хэсэг бүлэг залуучууд намынхаа эрхийг авахын тулд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, дараагийн даргаа сонгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох зорилготой байсан. Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгаа гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөсөн. Үүнийг батлах мэт Ц.Туваан тэргүүтэй АН-ын залуучууд Ерөнхийлөгчийн зөвлөх, АН-аас урвасан Л.Болдын байранд байрлаж эхэлсэн нь тэднийг хэн нэгний гар, хөл болж байна гэж улс төрийн хүрээнд дүгнэхэд хүргэсэн нь учиртай. Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ зүгээр сууж байгаад намаа Ерөнхийлөгчид алдахыг хүсээгүй учраас улс төрийн тоглолтоо эрчимтэй эхлүүлснээр ийн УБЕГ-т бүртгэлтэй намын дарга С.Эрдэнэ намын үйл ажиллагааг “гартаа” авав. Тэрбээр Улсын дээд шүүхийн мэдээллийн дараа “Удахгүй намын их хурлаа зарлаж, дараагийн намын даргын сунгаагаа эхлүүлнэ. Дараагийн намын дарга сонгогдох хүртэл би албан ёсны АН-ын дарга хэвээр байна” гэж тодотгосон юм.

Намын дараагийн даргын сонгууль, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажиллагаанд гар бие оролцож, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах зорилготой байсан Ц.Туваан ийн галын хайч ч үгүй боллоо. Ямар ч гэсэн Ц.Тувааны хүсэл биелсэнгүй. Зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж зэрэг нэмсэнгүй, өөрөө ч галын хайч ч үгүй намаасаа хөөгдөж ч магадгүй нөхцөлд ороод байна.

Гэхдээ АН дотор ямар улс төр өрнөж, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл юу өрнөх вэ гэдгийг ирэх өдрүүдэд харах л үлдэж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2021-01-15 103.229.121.70

Эрдэнэ ийг Ардчилсан намыг хагаралдуулсан муу хүн гэж боддог байлаа. Туваан бол Эрдэнээсээ долоон дор албан тушаал эд хөрөнгийн төлөө юу ч хийж мэдэх урвагч гэдгээ харууллаа даа

Avatar

Хөхчир 2021-01-15 192.82.75.251

Туваан тун үөв хүү юмсан.Эрдэнэ гэж эрлэгийн илч гай тарьж мундахгүй юм даа.Зүгээрээ хүү минь удахгүй бүх зүйл аандаа гольдролдоо орноо.

Avatar

dshdndg 2021-01-15 68.249.160.193

TUVAAN gdg zaluu bol yaltch bhgui MU urdaa barikh bolovson khuchin yum shuu!!!!

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: АН-ын шинэчлэлийг манлайлаад цэгцлээд аваад явах лидер алга 2021-01-15 150.129.142.126

Эрдэнэ. Туваан хоёрын асуудал биш, АН доторх бүлэглэлүүдийн хоорондын зөрчил юм.Нийгмийн баялгаас ахиухан хүртэхийн тулд төр засгийн эрх мэдлийг авах ёстой. Төр засгийн эрх мэдлийг авахын тулд намын эрх мэдлийг авах ёстой.Үүнийг буруутгах аргагүй л дээ. АН дахь ерэн оны партизанууд түрэгдэж байна.Харин тэднийг орлогчид нь ЖОЛ харагдаад байгаад л асуудал байгаа юм. АН-ын шинэчлэлийг манлайлаад цэгцлээд аваад явах лидер алга гэсэн үг..

Avatar

Zochin 2021-01-15 93.242.81.144

Tuvaan geh met hunuus ard tumnii tuluu 1 huruu ch hudulguhgui. Ene uls yana daa.

Avatar

Зочин 2021-01-15 192.82.76.12

Tuvaan bol bolovsrolgvi,Genkogiin buuni nohoi.Erdene ni ch yalgaagvi dee !

Avatar

Зочин 2021-01-15 66.181.189.75

Ардчилсан нам гэж эрүүгийн элементүүдээр дүүрсэн байна

Avatar

Зочин 2021-01-15 202.131.227.51

Энэ 2 тохиролцоонд хүрээсэй билээ.. Эвлэрэх нь Монголын эрх ашигт нийцнэ.

Avatar

Монгол хүн. 2021-01-15 103.10.21.22

Бууны нохойтой тохиролцдогүй юм. Бууны нохойг хөөж явуулаад чонын идэш болгон өг.

Avatar

Зочин 2021-01-15 202.9.40.182

Баасанхүү эдний намын дарга болох байхаа

Avatar

Равдан 2021-01-15 66.181.182.221

Эрдэнэ жинхэнэ улс төрч гэдгээ харууллаа даа Амжилт

Avatar

mgl 2021-01-15 59.153.115.156

Erdene ingeed namaa darga ch ugui bolgoj bur ballaj hayavaa huurhii, AN bur balarlaa.

Avatar

Зочин 2021-01-15 64.119.19.182

Туваан тулх муутайхан эр хүн юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж