Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов

Ц.Туваан зэрэг нэмэхийн өмнө галын хайч ч үгүй болов

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан шинэ оны өмнө намынхаа ҮБХ, Их хурлаа хуралдуулж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасантай зэрэгцэн УБЕГ-т бүртгэлтэй АН-ын дарга С.Эрдэнэ Ц.Тувааны энэ үйлдлийг хуулийн дагуу яваагүй хэмээн Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг нь өчигдөр хэлэлцэв.

Улсын дээд шүүхээс “Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн шийдвэр гаргав.

Угтаа бол АН-ын Ц.Туваан нарын хэсэг бүлэг залуучууд намынхаа эрхийг авахын тулд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, дараагийн даргаа сонгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох зорилготой байсан. Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгаа гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөсөн. Үүнийг батлах мэт Ц.Туваан тэргүүтэй АН-ын залуучууд Ерөнхийлөгчийн зөвлөх, АН-аас урвасан Л.Болдын байранд байрлаж эхэлсэн нь тэднийг хэн нэгний гар, хөл болж байна гэж улс төрийн хүрээнд дүгнэхэд хүргэсэн нь учиртай. Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ зүгээр сууж байгаад намаа Ерөнхийлөгчид алдахыг хүсээгүй учраас улс төрийн тоглолтоо эрчимтэй эхлүүлснээр ийн УБЕГ-т бүртгэлтэй намын дарга С.Эрдэнэ намын үйл ажиллагааг “гартаа” авав. Тэрбээр Улсын дээд шүүхийн мэдээллийн дараа “Удахгүй намын их хурлаа зарлаж, дараагийн намын даргын сунгаагаа эхлүүлнэ. Дараагийн намын дарга сонгогдох хүртэл би албан ёсны АН-ын дарга хэвээр байна” гэж тодотгосон юм.

Намын дараагийн даргын сонгууль, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажиллагаанд гар бие оролцож, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах зорилготой байсан Ц.Туваан ийн галын хайч ч үгүй боллоо. Ямар ч гэсэн Ц.Тувааны хүсэл биелсэнгүй. Зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж зэрэг нэмсэнгүй, өөрөө ч галын хайч ч үгүй намаасаа хөөгдөж ч магадгүй нөхцөлд ороод байна.

Гэхдээ АН дотор ямар улс төр өрнөж, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл юу өрнөх вэ гэдгийг ирэх өдрүүдэд харах л үлдэж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж