Өнгөрөгч баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлийг зорьсон билээ. Түүнийг намын нөхөд нь үдэж өгсний дараа намын гишүүд нь хоорондоо багагүй маргалдаж УИХ-ын дэд дарга Л.Цогийн зөвлөх Г.Улаанбаатарыг МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга зодож, танхайрсан гэх мэдээлэл цацагдлаа. Гэтэл энэ мэдээлэл үндэсдэдгүй болохыг МАХН-ын хэвлэл хариуцсан мэргэжилтэн хэллээ.
Т.НОМИН