Баянголын IV хорооны иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарав

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Баянголын IV хорооны иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарав

Баянголын IV хорооны иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарав

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд нэгдүгээр сарын 14-ний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж эхэлсэн билээ.

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулах юм.

Хязгаарлалт тогтооогоод байгаа тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар  өнөөдөр (2021.01.15) ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэлэхдээ “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Нийтдээ 5023 хүнээс шинжилгээ аваад байна. Эхний 2000 гаруй иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Үргэлжлүүлэн бусад иргэний шинжилгээний хариу ар араасаа гарна” гэлээ.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд нийтдээ 16 тохиолдол батлагдаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж