БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Starbucks" сүлжээ кофе шопын өмнөх эзэн Ховард Шульцэд захиа бичин, Вашингтон, Бээжингийн худалдааны нөхцөл байдлыг сайжруулахад туслахыг хүсчээ.
Тэрбээр АНУ-ын тэрбумтан Шульцээс авсан захианыхаа хариуд “Хятад, АНУ хоорондын худалдааны нөхцөл байдлыг дэмжих ажилд идэвхтэй, чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээрээ байх”-ыг уриалсан хэмээн "Шинхуа" агентлаг мэдээлсэн байна.
Ши Жиньпин захиандаа “Хятад улс "Starbucks" тэргүүтэй ямар ч америк компанийг манай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхлэх, хөгжих асуудалд саад хийлгүй, харин ч дэмжих болно” хэмээн бичжээ. Захианы агуулгаас харахад тус захианы талаар Хятадын төрийн мэдээллийн агентлаг ямар зорилгоор олон нийтэд ил нийтэлсэн нь ойлгомжтой байна. Өдгөө хоёр тал худалдаа, технологи, аюулгүй байдал, хүний эрхийн тал дээр зөрчилдөөнтэй байгаа билээ.
Харин "Starbucks" компани 1999 оноос хойш Хятадын том хотуудад 4700 кофи шоп нээн ажиллаж байгаа аж. Шульц 2018 онд компанийн эзний байр сууриасаа буусан ч нөлөө бүхий хүн хэвээрээ байгаа юм. Мөн "Шинхуа" агентлагийн мэдээлснээр Шульц Ши Жиньпиний удирдлагыг дэмждэг бөгөөд орчин үеийн амжилттай нийгмийг маш сайн бүтээж чадсан хэмээн сайшаадаг аж.
Ши Жиньпин, Дональд Трамп нар цар тахлын үүсэл гарал, Хонгконг, Шинжаан дахь хүний эрхийн асуудал зэргээс болж багагүй маргаантай байгаа билээ. Харин удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор солигдож, Жо Байден тангараг өргөх гэж байгаа тул Хятадын дипломатч Ван И АНУ-д хандан харилцаагаа шинээр тогтоож, харилцан итгэлцэл бүхий дотно харилцаатай болохыг уриалж байгаа билээ.
Эх сурвалж: AFP
Зочин 2021-01-15 185.220.101.203
>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
21 2021-01-15 202.55.191.130
USA EURUNKHII SAID UURCHLUGDUKH CH ULSIIN BAIR SUURI N UURCHLUGDUHGUI
Зочин 2021-01-15 66.181.189.38
ши хужааг дарж чадах 2 хон улс байна энэтхэг америк
Зочин 2021-01-15 203.91.115.37
Кофи шоп маш зөв галигласан байна. Баяр хүргэе. Крил бичигт иймэрхүү дэвшил үгүйлэгдэж байгаа. Аль болох орос галигийг ашиглаж хэлний дуудлага, бүтцээ эвдмээргүй байна. Өөрсдөө хэлнийхээ авианы онцлогт тохирсон галигийг хэвжүүлж хэрэглэх хэрэгтэй.
Зочин 2021-01-15 202.126.89.167
Хятад мэтийн бузарууд бол бүтэхгүй шүү дээ.Хятад бол хүн төрөлхтний ШУ ололт нээлт амжилтыг хулгайлдаг хумсалдаг тийм л байж өдий хүрсэн.Ши жинпинь бол яг л Мао шиг яргачин Шинжааньд одоо ямар хүний ёсноос гажсан яргалал хийж байна тэрнээс л харчихах хэрэгтэй
Зочин 2021-01-15 202.9.40.63
Хятадын дипломатч Ван И гэж наах юм даа… google transate.р орчуулаад тавьчдаг юмуу хайшааын..Хятадын ГХЯ.ны сайд биз дээ…
Зочин 2021-01-15 202.131.248.178
google translate ингэж орчуулахгүй ээ, толгойгоороо орчуулж байхгүй юу
Зочин 2021-01-15 103.57.95.19
АНУ өөрийн улс доторх хүний эрхийн асуудлаа цэгцэлж чадаагүй байж өрөөлийн асуудалд хэт их санаа тавих юм аа. Black matter – ийн ноцтой асуудалтай АНУ-гийх, хар тамхи, галт з****г хэрэглэн алалцах бас л АНУ-гийх ……
Иргэн 2021-01-15 202.126.89.160
Хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг, зөрчдөг улс оронтой хамтын ажиллагааг сэргээгээч гэдэг нь: гэмт хэрэг хийдэг хүнийг мэдсээр байж хамтарч ажиллахыг хүлээн зөвшөөрөөч гэж байгаатай адил.
Зочин 2021-01-15 66.181.191.57
Хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа улс ороны эдийн засаг, хүмүүсийн амьжиогаанд маш чухал гэдгийг мэддэг удирдагч хүний үйлдэл.