АНУ-ын Засгийн газар Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгов

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засгийн газар Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгов

АНУ-ын Засгийн газар Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгов

Америкийн Нэгдсэн Улс 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр өөрийн Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА) дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам.доллар) өргөтгөл хийж, гарын үсэг зурав. Энэхүү өргөтгөл нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөг (126 сая ам.доллар)-т хүргэж байна.

Элчин сайд Майкл Клечески “АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой” гэж хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Анд нөхөр, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн өсөлт, бүрэн эрхт байдлыг дэмжсээр байх болно. Энэхүү урт хугацааны гэрээг өргөжүүлж буй нь АНУ-Монголын стратегийн түншлэл хэрхэн эерэг нөлөөг бодитоор үзүүлж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ юм” гэжээ.

Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно. ЖДҮ-ийг санхүүжилт авахад дөт байлгах болон компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал ба хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, эмзэг бүлгийн аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний тусламж үзүүлэх зэргээр ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэхэддэмжлэг үзүүлэхийн төлөө ОУХА төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах болно.

Түүнчлэн ОУХА нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн тогтвортой эрчим хүчний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Монгол Улсыг эрчим хүчний хараат бус байдалд хүргэхэд дөхөм болох өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, орчин үеийн бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бий болгоход энэ хөтөлбөр туслах юм.

АНУ-ын ОУХА нь өмнөх хөтөлбөрүүдийн амжилтанд тулгуурлан авлигыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, захиргааны шинэтгэлийг сайжруулах, боловсрол, иргэний оролцооны соёлыг сурталчлах чиглэлээр явуулж буй Монгол Улсын Засгийн газрынхүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж, хувийн хэвшлийн өсөн дэвжих орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно.


ОУХА-ийн тухай:

ОУХА бол АНУ-ын засгийн газрын олон улсын хөгжил, гамшгийн үед туслах тэргүүлэх агентлаг юм. ОУХА нь илүү баян чинээлэг, сайн засаглалтай үндэстнийг бий болгохын тулд Монгол Улсын засгийн газартай түншлэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.usaid.gov/mongolia хаягаар орж, эсвэл infoph@usaid.gov цахим шуудангаар авна уу.

Б.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж