"Мөнххада"-гийн тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илэрсэн" | News.MN

"Мөнххада"-гийн тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илэрсэн"

"Мөнххада"-гийн тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илэрсэн"

"Мөнххада"-гийн тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илэрсэн"

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр (2021.01.15)-ийн мэдээллээ хийлээ.

Өчигдөр (2021.01.14) нийт 16854 сорьцод шинжилгээ хийхэд 12 хүнээс Сovid-19 илэрчээ. Эдгээр 12 тохиолдол бүгд нийслэлд бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан хүмүүс аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Нэгдүгээр сарын 14-ний өдөр улсын хэмжээнд 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19 илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр дөрвөн хүнээс халдвар илэрлээ.
  • Баянзүрх дүүргийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох найман хүний шинжилгээгээр Covid-19 илэрсэн. Эдгээр тохиолдлууд хяналтад орсон, тусгаарлалтад байсан. Нийт Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол 664 болсон. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар шинээр бүртгэгдээгүй.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн эмнэлгээс гарч, дараагийн шатны ажиглалт руу буюу Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт шилжсэн.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1491 болсноос 60.9 хувь нь буюу 909 хүн эдгэрсэн байна. Нийт 571 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 хүн байна.

  • ХӨСҮТ-д 245 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 186, хүндэвтэр 52, хүнд зургаа, маш хүн нэг хүн байна. Хавдартай хүн коронавирусээр өвчилж, эрчимт эмчилгээний тасаг эмчлүүлж байна.
  • Цэргийн төв эмнэлэгт-135 хүн эмчлүүлж байна. Хөнгөн 108, хүндэвтэр 20, хүнд хүн зургаа, маш хүнд нэг хүн  байна.
  • Хан-Уул дүүргийн эмнэлэгт 191 хүн эмчилгээ, хяналтад байна.

Эмчлүүлж буй хүмүүс насны хувьд 0-101 насныхан байна. Идэр насны буюу 24-49 насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна. Халдвар авсан хүн Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгээр хэд хэдэн удаа үйлчлүүлсэн учраас тус эмнэлэгт өчигдөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн тус эмнэлгийн 100 гаруй ажилчнаас шинжилгээ авахад сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-ээр үйлчлүүлсэн хүн халдвартай байсан. Түүнд үйлчилсэн эмнэлгийн 21 хүнээс шинжилгээ авч, 10-ыг нь ойрын хавьтал гэж үзэн тусгаарласан. Мөн "Энэрэл" эмнэлэгт очсон байна. Тус эмнэлгийн 90 гаруй хүнд шинжилгээ хийхэд одоогоор сөрөг гарсан. Батлагдсан тохиолдлын нэг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг хүн. Хамт ажилладаг 100 гаруй цагдаагийн алба хаагчаас шинжилгээ авч, 10-ыг нь тусгаарласан.

Одоогоор Улаанбаатар хотод гарсан халдварын голомтуудаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо байна. Уг хороонд хэд хэдэн гэр бүлийн хүн өвчилж, 30 гаруй хүн халдвар авсан. Мөн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хоёр гэр бүлийн хүн халдвараар өвчилсөн. Баянгол дүүргийн 4-р хорооны 1, 2-р байранд өвчлөл бүртгэгдсэн. Энэ мэтчилэн орон сууц, гудамж хороололд гарсан халдвар тархалт тасрахгүй байна. Иймд илрүүлэг шинжилгээг эрчимжүүлэн хийж байна. Өчигдөр Баянзүрх дүүргийн 17-р хорооны 3000 гаруй хүнээс шинжилгээ авсан. 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан. Одоогоор халдвар илрээгүй.

 Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 990 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 664

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3 хүн байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, January 14, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tusgaarla 2021-01-15 202.126.88.136

МАСКАА САЙН ЗҮҮГЭЭРЭЙ. ХҮМҮҮСЭЭ. БИД ХАРИН Ч МАСКАА САЙН ЗҮҮСНЭЭР ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙГАА ШҮҮ. НЭГ УДААГИЙН МАСКЫГ ДЭЭД ТАЛ НЬ ХАГАС ӨДӨР Л ЗҮҮ. МАСКАНД МӨНГӨӨ НАРИЙЛАХ ХЭРЭГГҮЙ. ОДОО БАС Ч ГЭЖ МАСК ЭЛБЭГ ҮНЭ ХЯМД БАЙГАА. СЭЖИГ БҮХИЙ ХҮН АМЬТАН ТААРВАЛ ХОЁР М ЗАЙГАА БАРИАД ХОЛУУР ТОЙРООД ЯВ. ГАРАА САЙН УГААЦГАА. ОДОО ХҮН БҮХЭН ӨӨРСДИЙГӨӨ ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ ШҮҮ.

Avatar

цэрэг 2021-01-15 183.177.98.42

Цэргийн төв эмнэлэгт хамгийн хүнд өвчтөнгүүдээ өгдгөө болиорой.

Avatar

Зочин 2021-01-15 122.201.31.176

ЭМЯ-ны хоёр хүн өөр гаригаас ирсэн юм уу эсвэл монголоор ярьж сурч байгаа гадны хүн шиг л ярьдаг хорвоогийн хог хамж монголчуудын тархийг ч угаах шиг болж байгаа эмнэлгийнхэн өөрсдөө зөвшөөрөлтэй гэгдэх хүмүүс халдвараа гэр орондоо аваачиж гэр бүлийнхнийгээ давхар хэлмэгдүүлж дарамтад оруулж халдвар тарааж байгаа зураг харагдаад байх шиг цагдаагийн голомт аль эрт үүссэн байхыг үгүйсгэж болохгүй нөгөө цагдаа биш сонсогч гэдэг шиг аргаа хэрэглэж байхыг үгүйсгэх аргагүй

Avatar

Зочин 2021-01-15 66.181.177.156

энэ эмэгтэй ажил нь гартаа орсон хун биш б на.Эсвэл юм нуух гэд ядраад б гаа юмуу, угуй бол ярьж байгаа зуйлээ тун бага ойлгож б на уу.

Avatar

Зочин 2021-01-15 64.119.16.227

Манайхан ер нь тоохоо больж байгаа шинжтэй Урьд нь 1 гарлаа гэхэд яаж байлаа.Одоо өдөрт 10 20 иороо илэрч байхад байдаг л зүйл мэт болж.ЗГ.УОК НОК нь .Дүүргүүдийн онцгой комисст даатгаад алга боллоо.

Avatar

хэхэ 2021-01-15 66.181.186.163

энэ авгайгийн юу ярьж байгаа нь ерөөсөө ойлгогдохгүй юм ӨӨР ХҮНЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГҮҮЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ

Avatar

Зочин 2021-01-15 202.9.40.47

Орк п хөөрхөн хүүхэн сонсож харах гээд байгаа юм уу. No гэнэ дээ

Avatar

Зочин 2021-01-15 96.90.231.205

Энэ титэмт вирусыг чинь үүнээс цааш хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршино гэж зарим судлаачид мэдээлж байна. Тиймээс цаашид хэрхэн зэрэгцэж амьдрахаа төлөвлөж, амьдрал ахуйгаа зохицуулах шаардлагыг эртнээс ард иргэддээ ойлгуулж, тэдний ухамсарт суулгах нь чухал байна.

Avatar

Зочин 2021-01-15 96.90.231.205

Вакцин 1 жил орчим л дархлаа суулгах, хөл хорио бол түр аргацаасан арга хэмжээ юм шүү.

Avatar

Зочин 2021-01-15 202.21.127.169

Яаж судлаад мэдчихээ вэ? Эх сурвалж байна уу?

Avatar

Й 2021-01-15 66.181.161.56

Шар мэдээнээс иш татав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж