Норвеги: “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Норвеги: “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

Норвеги: “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

Норвегид “Pfizer/BioNTech”-ийн вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан талаар тус улсын Эмийн агентлаг өчигдөр (2021.01.14) мэдэгджээ. Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд дээрх вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд Норвеги улс нь арванхоёрдугаар сарын 27-ноос хүн амаа вакцинжуулж эхэлсэн юм.

Вакцинжуулалтад нэн тэргүүнд асрах газарт амьдардаг өндөр настнуудаа хамруулж эхэлжээ.

Нас барсан хүмүүс бүгд 80-аас дээш насны дархлаа султай хүмүүс байсан аж. Иймд тус улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөмжөө өөрчилж, хүнд, суурь өвчтэй өндөр настнуудад уг вакциныг хийхгүй байхаар болжээ.

Одоогийн байдлаар Норвегид 25000 хүн дээрх вакциныг хийлгэсэн байна. Гэхдээ дээрх нас баралтууд нь яг вакцинтай холбоотой эсэхийг нарийвчлан судалж байгаа талаар албаны хүмүүс мэдээлжээ.

“Pfizer/BioNTech”-ийн вакцин нь одоогоор covid-19-ийн эсрэг гарсан үр дүнтэй вакцинуудын нэг бөгөөд хамгийн олон улс уг вакциныг бүртгээд байгаа билээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж