Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 11-нээс 14-нд зам тээврийн ослын шинжтэй 737 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд хоёр, орон нутаг мөн хоёр хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 17.15 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын “Онгоцны даваа” гэх газар Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч Б гэмтэж, жолооч А нас баржээ. Мөн өдрийн 22.20 цагт Баянхонгор аймгийн Богд суманд Toyota Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч Б-г мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Мөн энэ сарын 11-нд 00.49 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 0151 цэргийн ангийн хойд замд Toyota prius маркийн автомашин Hino  Ranger маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирчээ.

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил илрүүлсний 100 нийслэлд, 98 нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж