Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж, Цагаан ордонтой салах ёс гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж, Цагаан ордонтой салах ёс гүйцэтгэж байна

Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж, Цагаан ордонтой салах ёс гүйцэтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаагаа импичментэд орсноос нэг өдрийн дараа, Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө буюу нэгдүгээр сарын 14-нд Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлөн хувийн эд зүйлсээ хайрцаглаж эхэлжээ.

Трампыг дэмжигчдийн болзошгүй зэвсэгт бослогоос сэргийлж, үндэсний гвардын 20 мянга орчим цэрэг Вашингтонд байрлаж буй энэ үед Трампын ажилтнууд өөрсдийн гэсэн эд зүйлсээ нүүлгэж эхэлсний дотор нэгэн ажилтан Абрахам Линколны цээж баримлыг зөөж байгаа нь камерт бичигджээ. Гэвч албаныхан тус цээж баримал Цагаан ордны цуглуулгын нэг хэсэг мөн эсэх, хашаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Харин бусад ажилчдын ширээнээсээ зөөж буй зүйлс дунд чихмэл шувуу гэх мэт хачирхалтай зүйлс харагджээ.

Ерөнхийлөгчийн туслах Петер Наварро “Сонгуульд Трамп ялсан” хэмээн бууж өгөлгүй зүтгэж байсан ч мөн л ширээгээ цэвэрлэж, өөрийн дуртай жаазтай зургийг авч гарч байгаа харагдана. Тэрбээр “Ардчилсан нам сонгуульд албан ёсоор ялсан хууль ёсны Ерөнхийлөгчийг хүчээр буулгаснаараа энэ улсыг самарч байна” хэмээн "Fox" телевизэд ярьсан юм.

Трамп хэдийгээр өөрөө Жо Байдены ялалтыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч энэ долоо хоногт дэмжигчдэдээ хүчирхийллээс зайлсхийхийг уриалсаар байгаа билээ. Учир нь холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яамнаас тангараг өргөх ёслолын өдөр 50 мужийн нийслэлд зэвсэгт бослого гарч болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм.

Түүнээс гадна тангараг өргөх ёслол дээр Дональд Трамп бэлгэдлийн чанартайгаар Цагаан ордны түлхүүрийг шинэ Ерөнхийлөгч Жо Байденд гардуулж өгөх ёстой боловч Цагаан ордныг аль хэдийн орхиж эхэлснээс нь харахад дээрх уламжлал энэ жил тасалдах бололтой. Гэхдээ энэ бол тасалдаж буй ганц уламжлал биш юм.

Сонгуулийн дараагаас эхлээд эрх мэдлээ тайван замаар хүлээлгэн өгөх, тэргүүн хатагтай нар уулзаж, цай чанаж уух гэх мэт олон уламжлал аль хэдийн тасалдсан билээ. Түүнчлэн Пентагоны зүгээс энэ жил Трамптай салах ёс гүйцэтгэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүйгээ мэдэгджээ.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж