Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Нярайн тасгийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай телемедицинээр холбогдон, 1300 гр жинтэй, төрөлхийн 12 хуруу гэдэс битүү нярайд мэс заслын эмчилгээг амжилттай хийжээ.
Мэс засал урд шөнө 01.30 цагт дууссан бөгөөд энэ нь орон нутгийн эмч нар бага жинтэй, төрөлхийн эмгэгтэй нярайд өөрсдийн хүч, оюун ур чадвараа дайчлан яаралтай тусламжийг үзүүлсэн анхны тохиолдол болжээ.
Цар тахлын хөл хорионы улмаас хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй энэ үед эрүүл мэндийн салбарынхан телемедициний сүлжээгээ ашиглан мэс заслын яаралтай тусламж үзүүлэх дэд бүтэц гурав дахь шатлалын эмнэлгүүд болон аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хөгжсөн билээ.
Мэс заслын багт:
Мэс заслын эмч: Д.Эрдэнэбаатар, Г.Төгсбаяр, Б.Төгөлдөр
Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч: П.Түмэнжаргал, С.Бямбасүрэн
Нярайн эмч: Ж.Нямхүү, Л.Мөнхцацрал
Мэс заслын сувилагч: Ч.Гүнсэнноров
Мэдээгүйжүүлгийн сувилагч: Б.Долгорсүрэн, Э.Мөнхзул
Туслах сувилагч: Ц.Ганчимэг нар ажиллажээ.
Зочин 2021-01-15 124.158.68.94
Хөвсгөлийн эмч нар ямар мундаг юм бэ баяр хүргэе ! Хүнд хагалгаа шүү дээ . Амжилт
Зочин 2021-01-15 103.212.119.161
Ганбаяртаа баяр хүргэлээ шүү
Зочин 2021-01-15 122.201.23.122
BAYAR HURGIE, DEER UYEESEE HUVSGUL IH SAIN EMCH NARTAI AIMAG GEJ YARIGDSAAR IRSEN . TA BUHENDEE AMJILT HUSIE
Зочин 2021-01-15 203.91.118.150
Мундаг эмч нартаа баяр хүргэе.
zochin 2021-01-15 43.228.129.40
bayr hurgei tumenbayr EHEMYT deeshluuleh hiisen mundag zaluu bii