УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 41 тоот захирамж гаргалаа.

Улсын Их Хурлын дарга захирамждаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2016 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;

11/Худалдааны тухай хуулийн төсөл;

12/бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

Мөн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус даалгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-28 202.179.25.201

ЗАХИРАМЖ БАЙТУГАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХЭЭ БОЛИОД 28 ДАХ ЖИЛДЭЭ ОРЛОО.

Зочин 2016-03-28 103.229.122.76

Өнгөрсөн 2 дугаар сард болсон ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг нь бөөндөж дэмжсэн хуулиудаа яагаад хэлэлцэхгүй байна вэ? Хаврын чуулганаар хэлэлцэнэ гээд л дэмжээд байгаагүй билүү. Эсвэл ҮХЦ-ийн даргыг халахаас өөр юм хэлэлцсэнгүй гэсэн нэр зүүхгүйн тулд худал дүр эсгэж байжээ гэж ойлгох уу. Монгол түмнийг ингэж олон удаа хуурахгүй шүү, сайхан мэдээрэй, ирэх сонгуулиар АН-ыг энэ төрөөс зайлуулаад өгөхөө нэг муу мэдэх байлгүй дээ.

Зочин 2016-03-28 202.179.27.114

Тат авар гэдэг хуулиа хэлэлцээчээ монгол орон асар их байгалын баялагтай 60 н сая толгой малтай 3 хан сая хүнтэй төрийн түшээд минь ч ухаантай

Teneglel 2016-03-28 94.1.74.169

Ene hiviin erh ashigaa hooson baagiig ogtsruulah heregtei. Avilgatai temtseh huuli ineedtei. Zugeer l ooroo oorteigee temtseh huuli geech dee.

Зочин 2016-03-28 202.21.106.108

З.Энхболд ээлжит бус чуулган зарлах хоббитой болж. Хараад байхад их л завтай хүн энд тэндэхийн баярт оролцоод үйлдвэр уурхайг зааж зааварлаад явж байдаг ш дээ. Уг нь ажлын цагтаа л өөрийнхөө хариуцсан ажлаа хийж баймаар юм. Үндсэн хуулийн цэцийн даргыг хусах гэж ээлжит бусыг зарласнаа л цагаатгах гэсэн санаа байх оо. Айсан хүн адуу хөөж, ичсэн дарга ... ээлжит бусыг зарланаа гэж .

Зочин 2016-03-28 59.153.112.162

Tatvariin huulia. Heleltseechee. Hamgiin turuund tatvar chuhal bainaa

Зочин 2016-03-28 59.153.112.195

Эдгээр хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж болно. Гэвч тэгээгүйн учир нь эдгээрийн халхавч дор цөмийн хог хаягдлын конференцэд нэгдэх хууль хэлэлцэнэ.

Захиас 2016-03-28 122.201.22.11

намын дарга нь УИХ-ын даргыг хавсарч хийж яавч болохгүй юм байна. Ийм муу хүмүүс хэрцгий зангаа нуудаг учраас Монгол Улсад ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй шүү.

Зочин 2016-03-28 103.229.123.101

Манай Ерэнхийлэгчийн санаачилсан хуулиуд ингээд л байхгуй байна шуу дээ!!!!!!

batdorj 2016-03-28 202.21.124.20

Tanai erenhiilegchiig hen gedeg yum ve?

зочин 2016-03-28 182.160.35.117

Улс төрийн намын тухай, татварын шинэчлэлийн тухай, мөн Сонгосон, томилогдсон "хулгайч" нарын хариуцлагын тухай г.м. дараагийн төр засгийн үед хэрэгжүүлбэл зохих чухал хуулиудаа хэлэлцээчээ.

Зочин 2016-03-28 103.26.195.223

НӨАТ болон татварын хуулиудаа шинэчлээд энэ татварын ачаалалаа багасгаачээ.

123123 2016-03-28 202.70.43.254

Ipotekiin zeel 8% bolgoocheee? 80 mkv aaa hiazgaaraa boliooochee.

Зочин 2016-03-28 103.229.121.181

tatvariin huuli,hodolmoriin huuliud batlahgui,helezehgui ni dee

Зочин 2016-03-28 124.158.126.101

tatvariin huuliudiin shinechlelt haana bainaa

ЗИ-д зөвлөх нь 2016-03-28 43.242.242.207

сонгуулаас өмнө амжих уу. одоо хаврын чуулган эхлэнгүүд бөөн хэрүүл, маргаан, намын бүлгүүд завсарлага авсаар байгаад сонгууль болно доо.